Өвөрмонголд марихуаны том хэмжээтэй талбайг илрүүлэв
Хятад улс хиймэл дагуулынхаа тус­ламж­тайгаар марихуан тариалсан том хэмжээний талбай болон хил давсан олон тооны хууль бус зам илрүүлсэн тухай Ройтерс мэдээллээ.

Хятадын Үндэсний сансар судлалын газрын “Гаофэнь” хиймэл дагуулаас мари­хуаны талбай, хууль бус замуудыг илрүүл­жээ. Хятадын мэдээллийн агентлагаас “Ком­мунист нам 1949 оноос хойш улс орныг удирдсан түүхэнд марихуаны ийм том хэм­жээтэй талбай байгаагүй. Жилин муж, Өвөрмонголыг зааглах нутагт марихуаны талбайг илрүүлсэн” гэж мэдээлсэн ч талбайн хэмжээг дурьдаагүй аж. Хятад, Хойд Солонгосын хил дагуу болон Шиньжааны баруун бүс нутагт хууль бус замууд илрүүлснийг ч мөн хэлсэн. Шиньжаан-Уйгур нь хуучин ЗХУ-ын бү­рэлдэхүүнд байсан орнуудаас гадна Па­кистан, Афганистантай хиллэдэг. Гэвч аль оронтой хиллэх нутагт хууль бус замууд байсан талаар хэлсэнгүй.

Түүнээс гадна Хятадын засаг захир­гаанаас Жилин муж, Өвөрмонголтой хөрш зэргэлдээ мужуудад хэд хэдэн марихуаны талбайг илрүүлснийг мэдэгдлээ. Хэбэй, Хэйлонжянь мужуудад намуу цэц­гийн тариалан байгааг эрх мэдэлтнүүд хэлжээ. Мэдээллийн алба­наас “Дээрх мэдээлэл нь Нийгмийн аюулгүй байдлын яамны ажилд дэмжлэг болно” гэсэн байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.