Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:00 цагт: Төрийн ордонд Засгийн газар хуралдана. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэнэ.

09:00 цагт: МХАҮТ-ийн хурлын зааланд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

11:00 цагт: Үндэсний их баяр наадмыг угтаж, дотоод гадаадын жуулчид, үзэгчдэд зориулж Монголын Үндэсний музей өөрийн сан хөмрөгт хадгалагдаж буй монголчуудын уламжлалт шүтээн, сахиусны холбогдолтой 70 гаруй эд өлгийн зүйлсийг дээжлэн хүргэнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн Монголын Үндэсний музейд болно

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд "Загийн гол" хөдөлгөөн, "Дэлхийн Монгол Ногоон нэгдэл", "Ардын заргын товчоо" ТББ-аас "Централ Эшиа Майнинг" компани нь Баянхонгор аймгийн Заг суманд алт олборлохоор завдаж буй талаар болон тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгт хандан мэдэгдэл хийнэ.

14:00 цагт:  МҮХАҮТ-ын 507 тоотод Монгол-Оросын бизнес уулзалт болно. Оросын компаниудыг Монголын бизнес эрхлэгчид, төрийн байгууллага, холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ОХУ-ын Алтайн хязгаар мужийн ХАҮТ, Дорнод Сибирийн ХАҮТ, МҮХАҮТ хамтран зохиож байна.


Чингис зочид буудлын хурлын танхим “Эрхэд суурилсан эрүүл мэнд” цөөнхийн эрүүл мэнд, эрхийн чуулган болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.