Бүтцийн өөрчлөлт нэрийдлээр 14 хүнийг ажлаас нь халжээ
Төрийн байгууллага алба хаагчдадаа ажлаас нь халсан талаарх мэдээллийг гаргаж байсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Жавзандулам ажилчдадаа бүтцийн өөрчлөлт нэрийдлээр ажлаас нь чөлөөлжээ.

Энэ талаар нэрээ нууцалсан эх сурвалж “Өнгөрсөн баасан гарагт ажлаас халах тушаалаа уншиж танилцуулсан. 
Нийт 60 гаруй хүнээс 14 хүнийг бүтцийн өөрчлөлт нэрийдлээр халсан. Гэхдээ өмнө ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь халаад сүүлд шинээр ажилд орсон хүмүүсээ дарга нь авч үлдсэн.

Дарга нь томилогдож ирээд 3 сар болж байгаа түр орлон гүйцэтгэгч хүн бөгөөд албан тушаалдаа жинхлэгдээгүй байгаа. Гэтэл энэ хооронд хийсэн ажил нь гэвэл бүтцээр оролдож, хүмүүсийг ажлаас нь чөлөөллөө.

Энэ даргын хувьд ирэнгүүтээ хүмүүсийг хольж сольсон. Мөн орон тоо илүү ажиллуулсан. Ажилчдын тоо хэмжээндээ байхад дээрх дарга нэмж өөрийнхөө хүмүүсийг авч ажиллуулж, цалин өгч байсан. Одоо ажлаасаа халагдсан хүмүүс шүүхээр явах нь тодорхой. Төрийн албыг өөрийнхөө төрлийн алба танил талын алба болгож хуучин ажиллаж байсан хүмүүсийг дур зоргоороо ажлаас нь халж болдог ч юмуу үгүй ч юмуу ёстой мэдэхгүй байна” гэлээ.  

Мөн уржигдар НДЕГ-аас тус хэлтсийн газарт  шалгалт оруулсан байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-04 05:16:05
    Ажлаа хийж чаахгуй байж гоншигноод байх хэрэггуй ан ынхан хууль бусаар л томилогдсон байж таараа танай намд ямар ажил хийх чадвартай амьсгаа байх биш
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах
  • arai ugui biz  2018-07-04 03:05:55
    shuud ingej olnoor halna gej baihgui dee. oor uchir baigaa biz.
    210.137.44.100
    Мэдэгдсэн Хариулах
  • 60 2018-07-04 02:06:00
    Жавзандулам гуай их байна аа 60 ТЭРБУМЫН гүйцэтгэгч бгаа юм биш үү
    202.70.33.242
    Мэдэгдсэн Хариулах