Томоохон голууд үертэй байна
Энэ сарын 03-ний өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Орхон, өврийн Шаргалжуут, Түй, Богд, Буянт, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Хурх, Эг, Хэрлэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-30 см үерлэж байна.

Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 70 см даван тус тус үерлэж байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд дээрх голын сав  дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид,  ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.