Тамхи татаж буй 5 настай хүүгийн бичлэгийн мөрөөр цагдаагаас шалгаж эхэлжээ
 
Хүүхдийн суурь хүмүүжил ямар байх нь эцэг эхээс шууд хамаарна. Хүүхдээ ямар хүн болгон төлөвшүүлэхийг эцэг эхчүүд, гэр бүлийн уур амьсгал мэднэ.

Буруу аргаар өссөн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу гэж ярьдаг ард түмэн. Тэгвэл нялх балчир хүүхдээ өхөөрдөж өгдөөж буруу зүйлд уруу татаж, муу муухай зүйл хийлгүүлдэг эцэг эхчүүд байна. Үүндээ харамсах ч үгүй, харин ч өөгшүүлж бйгаа харагдддаг.

Өчигдөр гэхэд цахим сүлжээнд Увс аймгийн нэгэн суманд 5 настай хүү тамхи татаж байгаа бичлэгийг олон нийтэд тавьсан юм. Учир мэдэхгүй тавхан настай хүү нь тамхи татаж байхыг харж бичлэг хийж өхөөрдөж байгаа ээж аав нь ямар хүн бэ. Тэр хүү тамхины утааг сурмаг гэгч гаргаж байгаа бөгөөд тамхи бүрэн гүйцэт унтраалгүй шууд шидэж байгаа харагдсан. Хэрвээ энэ хайхрамжгүй үйлдлээс болж хээрийн түймэр гарвал хэн хариуцах вэ.

Тиймээс дээрх бичлэгийн мөрөөр Увс аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Хүүгийн эцэг эхэд  хариуцлага тооцох ёстой юм. Нас биед хүрээгүй нялх хүүхдийг буруу зүйлд уруу татсан гэдэг үндэслэлээр буруутгагдах байх.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-07-03 13:22:02
    zöw shiidwer bna.%nastai xvvxed gartaa shvdenz barichixsan geree eswel oi modoo shaana bas yyshig gej bxgvi bolno
  • зочин 2018-07-03 07:09:01
    ёстой зөв цагдаад баяраллаа
  • Зочин 2018-07-03 06:15:45
    Тэгмээр дээ
  • зочин 2018-07-03 05:29:06
    архи уулгаагуй нь их юм хуухэд энэ насан дээрээ томчуудыг дууриах дуртай байдаг юм даа
  • Бадам 2018-07-03 04:46:27
    Энэ бол нөгөө АРДЧИЛАЛ шүү дээ. Шалгаж бгаа бол хүний эрхийн асуудал яригдах байлгүй дээ. Элбэгдоржоос асуух хэрэгтэй.