Хүнд даацын машинууд эгнээ байраа зөв эзлэхгүйгээс болж замын бөглөрөл үүсгээд байна
Нийт жолооч тээвэрчдийн анхааралд том оврын автамашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй байна.

Тухайлбал, хүнд даацын машинаар болон чиргүүл холбож хөдөлгөөнд оролцож буцаж эргэх, эгнээ байр өөрчлөх үйлдлийг гүйцэтгэхдээ зайгаа зөв тооцоолж байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Яг 20 минутын өмнө Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн уулзвар дээр Гурвалжингийн гүүрээр давж орж ирсэн том чиргүүлтэй машин буцаж эргэх гээд буруу зай эзэлж, хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг түгжрэлд оруулсан зураг харагдаж байна. Үүнээс болж бусад чиглэлүүдийн урсгал хөдөлгөөний эрчмийг хязгаарлаад байна.

Тиймээс том оврын машин жолооддог жолооч нараа замын хөдөлгөөнд соёлтой оролцож байхыг хүсье.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эзэнгүй улс! 2018-07-03 04:57:17
    Угаас том оврын машиныг өдрийн цагаар явуулдаг нь буруу шүү дээ!!! Шөнийн цагаар ажлаа амжуулах ёстой!!!
  • Хууль дзрэм 2018-07-03 04:02:27
    буруу байрлал биш хууль дүрмэнд я заасан бгаа 2, 3 дугаар эгнээнээс зүүн болон буцаж эргэж болно сэтгүүлч ээ Их юм олж харж дээ