Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барина
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийнхэн дүгнэлтээ танилцуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж байгаа.

Тэд хоёр жил гаруйн хугацаанд уг хуулийг хэрхэн өөрчлөх, ямар заалт оруулах тухайд олон талын оролцоотой ажиллажээ. Ингээд эхний байдлаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулсан бөгөөд 67 гишүүн дэмжин гарын үсэг зуржээ.

Уг хуулийг өөрчлөхөөөр өнгөрсөн 2016 онд  УИХ-аас ажлын хэсэг байгуулсан байдаг. Монгол Улс  Үндсэн хуулиа батлаад 25 жил болж байгаа бөгөөд ийм урт хугацаа өнгөрсөн гэдэг шалтгаанаар өөрчилж байгаа юм биш гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд нийгмийн хөгжил, дэлхий дахины байдал, Монголын улс төрийн тогтолцоон дахь өөрчлөлт зэрэгтэй  уялдуулж, “Эцэг” хуульдаа зарим өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзсэн гэдгийг хэлсэн.  

Ингэснээр зургаан газраас санал авахаар эхний байдлаар боловсруулсан төслөө хүргүүлээд байгаа аж.  Тухайлбал,  Ерөнхийлөгч, Засгийн газар, ҮАБЗ, Монголбанк, ШЕЗ, ХЭҮК-оос  хуулийн дагуу санал авах юм байна. Тэд 30 хоногт багтаан Үндсэн  хуульд оруулах саналаа ирүүлэх бөгөөд үүний дараагаар УИХ-д өргөн барих юм байна. Ажлын хэсгийн ахлагчийн өгсөн мэдээллээр  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулснаар нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт болон улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа, санал асуулгыг авчээ.

Ингэхдээ ажлын хэсгийнхэн 2017 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх санал асуулга, мөн оны найм, есдүгээр сард олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэж, төсөлд тусгасан гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцоллоо. Ингэснээр нэгтгэсэн долоон чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулжээ.

1992 онд баталсан Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш 2010 онд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийг баталсан байна. УИХ-ын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж, ажлын хэсэг байгуулж байжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2018-07-11 02:06:09
    1992 ONII NEMELT CHINI GADNII HUSELTEER, MONGOLD IRSEN GADAAD TSAGAACHDIIN ZULBASGADIIN HIISEN AYULT UURCHLULT BISHUU ERHEEERUNHIILUN ERHES HAS...
    103.10.22.176
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-07-03 13:18:45
    Enxbold töriin 3 öndörlögt bgaa tsagt yamar ch xyyli togtoomjiig öörsdiin tald zöwd ni gariin vseg zyrj taalagdaxgvig ni bytsaana xarj baigaarai!!!!
    80.131.37.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-07-03 06:57:27
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгохгүй бол улс төр явахаа болиллоо
    202.9.42.4
    Мэдэгдсэн Хариулах