Онцлох хоёр хурлыг Монгол Улс удирдана
НҮБ-ын мандаттай Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал өнөөдөр эхэлж буй эдгээр өдөр Монгол Улс олон улсын анхаарлын төвд байна.

АСЕМ-ын хэмжээнд дүйцэхүйц Азийн сайд нарын энэ хуралд хоёр орны Ерөнхий сайд болон Шадар сайдууд оролцох гээд нийт 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Чуулга уулзалтын хүрээнд олон арга хэмжээ байгаа бөгөөд онцлох хэд хэдэн хуралдаан байгаа аж.

Тухайлбал, Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёр онцлох хуралдааныг удирдан зохион байгуулж буйгаар ихээхэн ач холбогдолтой юм. Энэ хуралдаанаар бүс нутгийн хэмжээнд шинэ эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэн тэргүүнд анхаарах асуудлын талаар хэлэлцэж үндэсний болон гадаад улс орны төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд бүс нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж болон хүргэгдэх ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.