Орон нутгийн замд жолооч нараа хурдаа тохируул
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 427 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 283 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ.
 
Харин хоёр иргэний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал,
 
БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж “Баясах” трейдийн баруун замд T.landcruiser-100 маркийн автомашины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас явган зорчигч 66 настай Л-г мөргөж амь насыг нь хохироосон.
 
Мөн орон нутагт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Сүүжийн даваа гэх газар T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 22 настай М-ийн амь нас хохирч, 4 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
 
Амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийн зам болон Улаанбаатар хотоос гарах чиглэл, зуслангийн замд хөдөлгөөний ачаалал их байсан бөгөөд хяналт шалгалтыг байнгын болон хөдөлгөөнт эргүүл хэлбэрээр зохион байгуулж ажиллалаа. 
 
Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 8 осол бүртгэгдсэн байна. Дээрх тоон үзүүлэлтүүдээс харахад орон нутгийн замд онхолдох хэлбэрээр, нийслэл хотод явган зорчигч мөргөж гэмтээх осол дийлэнх хувийг эзэлж байна.
 
Хэрвээ жолооч та аялал, амралт зугаалгаар хөдөө, орон нутгийг зорих гэж байгаа бол тээврийн хэрэгслийг хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой зорчих, мөн хамгаалах бүсийг хэрэглэж хэвших, явган зорчигч та хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй байх, жолооч та явган зорчигч нараа хүндлэн гарц, гарамтай хэсэгт хурдаа сааруулж зам тавьж өгсөнөөр энэ төрлийн осол, хэрэг буурах боломжтой гэдгийг байнга санаж хөдөлгөөнд оролцоорой.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.