Шаргаморьтын замыг наадмаас өмнө ашиглалтад оруулах үүрэг өглөө

Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьт зуслангийн чиглэлийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа.

Тус чиглэлд шинээр зам тавихаас гадна хуучин шороон замыг хусч, тэгшлэх ажил дуусах шатандаа орсон байна. Удахгүй ашиглалтад оруулж, бүрэн хүлээлгэж өгөх аж. Тус шороон замд ээлжит болон их засвар хийгээгүйн улмаас шороон замын зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд орж, иргэд зорчиход хүндрэл үүсээд олон жилийн нүүр үзээд байсан юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү авто замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө бүрэн дуусгаж, нээхийг замын ажил гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Авто замыг өргөтгөн шинэчлэхэд замын хөдөлгөөнийг бүрэн хаалгүйгээр урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна.             



Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • arai l vnetei shvv 2018-07-02 13:55:18
    zarim zamiin urtug arai l vnetei baihiimaa, hichneen dargantsariin tsavchaa ordog boldoo,,, mash undur vneer zam bariad ter n jil bolood ewdereed l...
  • зочин 2018-07-02 10:32:45
    уурэг егеед болдог бол замын цагдаагийн гуурийг тургэн дуусгах уурэг егдее орлогч дарга минь
  • zochin  2018-07-02 10:32:32
    Suuriig ni technologyn daguu hairga, elseer hiih gui zam baridag uls manaihaas uur delhiid alga. Ingej bariad jil hurehgui evderne. iim zam barih hereg bna uu?...