Үр дүнгээ хэзээ ч өгөхгүй “Колагүй аян” ба “дугуй шатаалт”
Монголын залуучуудын холбоо аймаг бүрт салбар холбоо, УИХ-д лобби бүлэг, яам бүр дээр мөн л залуучуудын төлөөлөл хороог байгуулж, бараг л Улсын Засаглалын хажууд залуучуудын засаглалыг байгуулах нь холгүй яваа байгууллага юм.

Тус холбоо Хөдөлмөрийн яамны дэргэх Хөдөлмөрийн төв биржийг дуурайлган Залуучуудын төв биржийг хүртэл байгуулсан.  
Залуучуудын хөдөлмөрийн биржээс “Сумын залуус” төслийн хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан суманд ажиллаж байгаа залуусын санаачилсан гэх “Колагүй сум” аяныг дэмжин ажиллаад эхэлжээ.

Үүнийгээ их том ажилд тооцон,  сумын иргэдэд кока коланы хор уршгийг таниулж, хэрэглээг нь бууруулахаар зөвлөмж боловсруулж байна хэмээн өөрсдийгөө өнгөрсөн долоо хоногт нэлээдгүй их рекламдсан . Аяныхаа хүрээнд сумын хүн эмнэлгийнх нь бага эмчтэй хамтарч 1-3 настай хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан гэж байгаа.

...Гэхдээ л “Колагүй сум” аян нь үр дүнгээ өгч, Монголчууд коланаас гарна гэдэгт хөдөө орон нутаг гэлтгүй хотын иргэд ч эргэлзэж сууна.
Учир нь хийжүүлсэн ундааг “Кола” ундааг хүний биед муу, кальциын дутаглд оруулдаг, ячны сийрэгжилтэд нөлөөлдөг хэмээдэг ч  1-3насныхнаас илүүтэй  өсвөр наснынхан болон залуус ихэвчлэн хэрэглэдэг нь үнэн. Тэгэхээр ганц бага насныхныг эмчийн үзлэгт хамруулсан болоод кола хэрэглэгчдийн тоо байтугай кола ууснаас үүдэлтэй өвчин тодорхой болно гэвэл худлаа.

Мөн Монгол улс 21 аймаг, 300 гаруй сумтай. Түүний ганцхан суманд нь хэсэг залуус “Колагүй болоё” гэж хичнээн хашгираад ч үр дүнгээ өгөхгүй нь тодорхой шүү дээ.

Колаг үйлдвэрлэгч компаниуд нь үйл ажиллагаагаа зогсоогоогүй, орон даяар худалдаалсан хэвээр байхад ганц нэг сум кола хэрэглэгчгүй болно гэдэг юу л бол.

Тэгэхээр хэзээ ч үр дүн гарахгүй, хэнд ч ашиг тусаа өгөхгүй ийм дэмий хэнд ч хэрэггүй аяныг Залуучуудын холбоо юуны учир зохион байгуулах болов.
Үүнээс гадна Монголын залуучуудын холбооноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийнхөө хүрээнд унадаг дугуйн замуудыг яаравчлуулан байгуулахыг хүсэмжилж байгаа нь үнэнэ билээ . Энэ үүднээс төр засаг болон Нийслэлийн удирдлагуудад зориулан саяхан унадаг дугуй шатаалаа. Үүгээрээ олны анхаарлыг татаж, дугуйн замыг ажлыг яарамчлуулахыг шаардаж байгаа хэрэг хэмээн өөрсдөө тайлбарлаж байна. Гэхдээ энэхүү анхаарал татах аргыг нь буруушаах хүн олон нийтийн сүлжээгээр сэтгэгдлүүдээ илэрхийлсээр.

Тэгээд “явган хүний замтай болохын тулд хүн шатаах уу” хэмээн тавлах хүн ч байна. Магадгүй МЗХ мөнгөтэй байж болно гэхдээ анхаарал татахын тулд дугуй шатаах нь зохимжгүй санагдана. Үүнээс өөр өчнөөн олон арга байгаа шүү дээ.
Энэ мэтээр МЗХ хийж байгаа ажлаа бодит талаас нь хармаар юм биш үү.

У.Ганаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • medehgui yum daa 2014-08-27 18:39:53
    hervee COCA COLA muu yum bol yagaad udii hurtel bgaad bna. bas ter mundag delhiin eruul mendiin gazraas n horiglood haalgahgui bna. tegeed bas yagaad ene undaanaas bolj uhlee gesen neg ch medee garahgui bna
    121.132.197.154
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2014-08-27 10:04:11
    Coca Cola Mandtugai!!! UU BAS DAHIN UU
    103.26.193.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэмжиж байна 2014-08-27 07:57:06
    Нэгээс мянга гэдэг. Нэгээсээ л эхэлнэ ш дээ.
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Гутал 2014-08-27 04:36:25
    Хүн биш гутал шатаасан нь дээр.
    202.5.196.86
    Мэдэгдсэн Хариулах
  • koka 2014-08-27 03:53:36
    ugaaasaa butehgui shuu dee holboo hiij bga zuilee anhaaral daa
    182.160.32.183
    Мэдэгдсэн Хариулах
  • кока кола муу 2014-08-27 03:47:12
    мууг нь нэг ч гэсэн хүн мэдэж аваг л дээ, чи юундаа эгдүүцээд байгаа юм бэ У.Ганаа?
    202.70.34.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэргүй 2014-08-27 03:21:35
    Энэ захиалгат өгүүлэг байна. Бодвол MSC байх
    202.131.226.119
    Мэдэгдсэн Хариулах
  • ТУЯА 2014-08-27 02:54:33
    Залуучууд бодож санаж байгаа зүйлээ хийж байна. 1 ч гэсэн сум кола-с татгалзаж эхэлбэл зүгээр л байх. 1-с 100 болох юм биш үү?
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах