Усанд осолдсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна
Гол усанд хүүхдүүд осолдох хэрэг гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 24-нд орон нутагт гурван хүүхэд усанд живж ор сураггүй алга болжээ.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн Найрамдал-Уул гэдэг газар тус сумын харьяат иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, ар гэрийн 28 хүн, нийт 55 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Өчигдрийн байдлаар Бугат сумын Буга багийн “Есөн салаа” гэдэг газраас Ногооннуур сумын Бахлаг багийн Тавалтайн хавцал гэдэг газар хүртэл 68 км усаар, гүний шумбалт 23 удаа хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг түр зогсоосон гэнэ.

Харин өнөө өглөөнөөс эхлэн эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.