Зарим ШТС-иудад АИ-92 шатахуун дуусчээ
Өнгөрсөн долоо хоногт шатахуун импортлогчид шатахууны үнээ 30-120 төгрөгөөр нэмж иргэдийг бухимдуулаад байгаа билээ.

Наадмын өмнөхөн шатахууны үнээ нэмнэ гэсэн тэд санасандаа хүрч, хүссэнээрээ нэмж, ард иргэдийг дарамталж эхэлснийг эсэргүүцэж арга хэмжээ авах бодлого боловсруулагчид, холбогдох яам, газрынхан гэж алга бололтой.

Шатахууны үнээ нэмсэн импортлогчид алдагдалд ороод байгаа учраас аргагүйн эрхэнд орлоо гэж шантаажилж байгаа юм. Захын хороолол болон зуслангууд руу явах замд байрлах бүх ШТС-иуд үнээ нэмсэн байгаа юм. Тэгвэл зарим ШТС-иуд АИ-92 дууссан гээд бензин өгөхгүй байна гэсэн мэдээлэл өчигдрөөс эхэлж гарлаа.

Тодруулбал, СХД-т байрлах “Монсуль” ШТС дээрх төрлийн шатахуун байхгүй, дууссан гэх бичгийг наачихжээ. Хэзээ АИ-92 шатахуунтай болох талаар түгээгчээс нь асуухад “Хэзээ ирэхийг мэдэхгүй байна. Манайх шатахууны үнээ 14 хоногийн өмнө 30 төгрөгөөр нэмсэн” гэлээ.

Шатахуун дууссан гэсэн нэрийдлээр дахин шантааж хийх гэж байгаа юм биш биз дээ гэсэн хардлага нийт, нийгмийн дунд бий болж эхэлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.