Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчид БНХАУ-ын Хайлаар хотноо бүтээгдэхүүнээ борлуулах худалдааны төвтэй боллоо. Худалдааны төвийн танилцуулах уулзалт Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно

10:00 цагт: ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Тайванийн үндэсний ордоны музейн дарга Лэн Жөн Ий нар хамтран ажиллах санамж бичиг байгуулна.

11:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны А танхимд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: "Монголын хүүхдүүд" төрийн хүндэтгэлийн тоглолтын талаарх хэвлэлийн  баг хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно. Зохион байгуулагч: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор.

12:00 цагт: Долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын талаар ОБЕГ, ЦЕГ, Замын цагдаагийн газраас хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Мөн хэвлэл бага хурлын үеэр гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. Хаана: ОБЕГ-ын байранд.


15:00 цагт: Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд Пипл ин Нийд (ПИН) ТББ-аас Монгол Улсын өрхийн эдийн засгийн шинжилгээ (HEA) тайлангийн танилцуулгыг хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.