Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож явсан хүүхэд тогонд цохиулжээ
Энэ жил хүүхэд багачуудад их ээлгүй хатуу жил бололтой. Хүүхэдтэй холбоотой таагүй хэрэг гарсаар байна. Өнгөрсөн хоногуудад гэхэд хэд хэдэн харамсалтай хэрэг гарав. Жишээлбэл, тоглож яваад, тогонд цохиулж амиа алдах, усанд живж амиа алдсан гэх мэт.

Тэгвэл бас нэг хүүхэд тогонд цохиулжээ. Тодруулбал, хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож явсан охин тогонд цохиулсан харамсалтай хэрэг гарчээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний зам дагуух гэрлийн шонгийн хажуугаар гүйсэн 12 орчим насны охин тогонд цохиулж шидэгджээ. Учраа олохгүй айж сандарсан хүмүүсийн дотор анхан шатны тусламж үзүүлсэн эмэгтэй охины амийг аварчээ. Тэрбээр охинд хиймэл амьсгал хийж, зүрхний массаж хийсний дараа охин ухаан орсон гэнэ. Энэхүү явдлыг харсан зарим хүмүүс айж шоконд орсон талаар ч эх сурвалж хэллээ.

Ил задгай цахилгааны утас ухсан нүх онгорхой траншей зэрэг эрсдэлтэй зүйлсийг бүх тасаг нэгжийн хэмжээнд сайтар шалгаж харж байж янзлуулахгүй бол хойрго ажилдаа хайхрамжгүй ханддаг иргэд албан байгууллагаас шалтгаалсан золгүй ослуудын тоо буурахгүй бололтой. Тиймээс ил задгай, цахилгааны утас гарсан байвал холбогдох газруудад нь хандаж таглуулж, аюулгүй болгуулахыг анхааруулж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-07-04 11:25:19
    Az jargaltai Ulaanbaatar
  • Zochin 2018-07-04 07:50:17
    S.Erdenetuul geded emegtei darga ni biz dee. Ajlaa hiihiin orond end tend ochij beleg selt taraasan, bayar temdeglesen, hun amitan shagnasan hun l baidag um......
  • Зочин 2018-07-02 06:00:29
    Улс орноороо энэ аюулыг үгүй хийх 1 сарын аян зарлаж аюулгүй байдлаа хангацгаая
  • Ажлаа хариуцлагатай хийгээчээ 2018-07-02 03:51:56
    Мэргэжлийн хяналт гэж мөнгөтэй газрыг дарамталж мөнгө саахаас өөр юмгүй, ард түмний аюулгүй байдалд огт анхаардаггүй газар нэг бнаа.
  • зочин 2018-07-02 02:54:22
    үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгааны утас энд тэндгүй ил харагддаг замбараа муутай эмэгтэй хүн удирддаг гэхэд арайл бишээ хогондоо дарагдсан
  • зочин 2018-07-02 01:37:58
    таггуй нух бол хаа сайгуй л бна тогтой утас бол алийгаа алдсан аз жаргалтай уб эссэ бичлэгийн уралдаан гэдэг чинь энэ дээ