Л.Нарантуяа: Аль болох сайн үг хэлж бай, энэ нь гэр бүлийн харилцааг сайжруулдаг
Өнөөдөр “дэлхийн гэр бүлийн өдөр”. Манай улс энэ өдрийг 2004 оноос тэмдэглэх болсон юм. Тэгвэл 2014 оныг Монгол Улсын Засгийн газраас “гэр бүлийн хөгжлийн дэмжих жил” болгон зарлажээ. Манайд бүртгэлтэй 768 мянган гэр бүл байдаг гэсэн тоо бий. Гэвч залуу гэр бүлийн салалт их байгаа учраас энэ тоонд дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Гэр бүл судлаач Л.Нарантуяа "гэрлэлтээ бүртгүүлээгүй маш олон гэр бүл салж байна. Үүнээс харахад гэр бүл салалтын хэмжээ 50-аас дээш хувьд хүрч, аюулын харанга дэлдэх болсон" гэж үзсэн байна. Тиймээс иргэд бүр гэр бүл салалтын асуудал анхаарлаа хандуулах цаг болжээ. Энэ асуудлаар гэр бүл судлаач Л.Нарантуяатай ярилцлаа.

-Гэр бүлийн хөгжил гэж юуг хэлэх вэ?
-Өрх гэрийн хөгжил гэдэг нь дан ганц эдийн засгийн хөгжил биш. Харин сэтгэлзүйн хувьд харилцааны хувьд нэг бүхэл болж нэгдэх хөгжил юм. Хоёр өөр орчины эрэгтэй, эмэгтэй хүйс нэг орчинд орж хоорондоо зөв харилцаа хийхгүйгээр гэр бүлийн хөгжлийг ярьж болохгүй. Хэчнээн орон сууц, автомашинтай байлаа гээд энэ нь гэр бүлийн хөгжилд нөлөөлдөггүй гэдгийг манай нийгэм харуулж байна. Зарим нэг хэсэг нь маш жаргалтай амьдарч байна гэдэг ч дийлэнх хэсэг нь хоол, хувцас, байрны асуудал шийдэгдэхгүй, явган хэрүүлтэйгээс болж өдөр бүрийн зовлонтой тулгарч байна. Гэр бүл Хараат бус оршин тогтнох ёстой. Энэ асуултыг гэр бүлийн гишүүн бүр өөртөө тавих хэрэгтэй. Хэнээс ч хараат бус сэтгэл болоод бие бялдрын ухамсар, гоо зүйн төлөвшлийг гэр бүлийн хөгжил гэж ойлгож болно.

Тэртэй тэргүй тархи нь хоосон, оюуны хомсдолтой зөвхөн ходоодоо дүүрэхээс өөр зүйлийг боддоггүй ийм хүмүүсийг дэндүү их мөнгө зарж дэмжинэ гэж явсаар бүтээгч хүмүүсийн хүсэл сонирхол бууруулж байна.
 

-Олон залуус өөрийн хүчээр гэр бүлээ босгож, ирээдүйн сайхан амьдралын төлөө тэмүүлж байна. Гэвч яаж ч хичээгээд үр дүнд хүрэхгүй тохиолдолд шантарч, үүнээс шалтгаан зөрчил, маргаан, гэр бүл салалт үүсдэг болов уу гэж хардаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Халамжийн бодлого хэтэрхий хавтгайрснаас болоод амьдралаа өөрийн чадлаар босгож, болгож яваа жирийн гэр бүлд дараас болж байна. Үүнээс шалтгаалж нийгэм хөгжихөд саад тулгарч эхэлсэн. Тиймээс жирийн албан хаагч, иргэд, айл өрхийг дэмжих бодлого үндэстний хэмжээнд хэрэгтэй байгаа юм. Тэртэй тэргүй тархи нь хоосон, оюуны хомсдолтой зөвхөн ходоодоо дүүрэхээс өөр зүйлийг боддоггүй ийм хүмүүсийг дэндүү их мөнгө зарж дэмжинэ гэж явсаар бүтээгч хүмүүсийн хүсэл сонирхол бууруулж байна. Маш олон мянга иргэн гадаад руу хошуурч, амьдрал ахуйгаа сайжруулахаар гадны орныг зорих боллоо. Тэд яагаад эх орондоо бус бүтээн байгуулах хүч хөдөлмөрөө харийн оронд золих ёстой вэ. Боловсорсон Монгол хүн яагаад эх орондоо ажиллаж, бүтээн байгуулж болохгүй байгаа юм бэ гэдгийг төр засгийн удирдлагуудаас асуумаар байна. Залуусд хөдөлмөрлөх түүнийхээ хэрээр ашиг олох, өсч дэвжих боломж л хэрэгтэй байгаа юм. Үүний дараа гэр бүлийн асуудлыг ярьж болно.

-“Гэр бүлийн өдөр”-ийг хэрхэн тэмдэглэж байвал дээр гэж боддог вэ. Манайхан баяр гэхээр л элдэв хүлээн авалт, шагнал урамшуулал болдог. Гэтэл гэр бүлийн асуудал хүлээн авалт, шагнал урамшуулалтаар зохицуулагдахгүй шүү дээ?
-Энэ өдөр зүгээр л баяр тэмдэглээд, ууж идээд, шагнаж урамшуулаад өнгөрмөөргүй байна. Харин гэр бүлээрээ ширээндээ суугаад, энэ өдрөөс өмнө юун дээр алдаж, юуг оносон бэ гэдгийг тунгаан хэлэлцдэг байвал сайн. Айлд бүрт улс орон багтдаг гэж Чингис хаан хэлсэн.

Биеэ засаад гэрээ засаад төр зас гэдэг бол манайх эсрэгээрээ гэрээ биеэ засч чадаагүй байж төр засах гээд ханцуй шамлан ороод байна. Үүнээс болоод гэр бүл, цаашлаад улс орны хөгжил доройтож байгаа юм. Уг нь төр засах ажлыг туршлагатай, мэдлэг чадвартай нэгэн хийх ёстой. Эрдэмтэй, мэдлэгтэй хүмүүсийн судалгаан дээр улс орон хөгжиж байх ёстой шүү дээ. Хэзээ Монгол улс энэ замаар явна тэр цагт л гэр бүл хөгжинө. Гэр бүл хөгжиж, төлөв түвшин болсны дараа улс орны хөгжил, эдийн засгийн эрх чөлөөг яридаг юм. Одоо бол гадаадаас зээл тусламж л хүсч амьдарч байна. Гэтэл айлаас ирэхээр авдраа уутал гэдгээр дотоодын баялаг болсон иргэдийнхээ оюунаар хөгжил, гэр бүлийн хөгжилд хүрмээр байна. Авдраа ухна гэдэг нь хүмүүсийнхээ тархи, хөлс хүчийг ух гэсэн үг. Манай улсыг эх орноо гэж зүрх нь цохилдог Монгол хүн л хөгжүүлнэ. Түүнээс олон тэрбумаар хөрөнгө оруулсан шар толгойтон хараат болгож, газрын баялгийг нь цөлмөх л бодлоготой байгаа. Гэр бүл дотор улс орон явж байдаг гэдгийг үүгээр хэлэх гэсэн юм.

Хайр үзээгүй хүн хэзээ ч бусдыг хайрлахгүй. Хайрын дутагдал гэгч өвчин туссан хүн, миний төрсөн эцэг эх намайг хаясан гэх сэтгэлээр нийгэмд ханддаг учраас гэмт хэрэгт орооцолдох нь элбэг байдаг. Энэ асуудлыг гэр бүл зохиож байгаа, зохиох гэж төлөвлөж байгаа залуус маш ихээр бодох хэрэгтэй.



-Залуу гэр бүлийн салалтын шалтгааныг ухамсартай нь холбож тайлбарлаж болох уу. Тэгвэл эцэг эх хүүхэддээ яаж туслах вэ?
-Монголчууд ялангуяа залуусын сэтгэхүйд бэлэнчлэх сэтгэлгээ маш ихээр суусан байна. Тэгээд амьдралд тулгарч буй бэрхшээлээс маш ихээр шантарч шалдаа бууж байгаа юм. Тэгвэл эцэг эх нь хүүхэддээ амьдралд олон олон бэрхшээл бий гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Энэ нь чиний аз жаргалд хүрэх гишгүүр юмаа гэж мэдрүүлэх нь чухал. Тэрхүү бэрхшээл гэгчийг давж байж аз жаргал, амар амгалан, хүсээд буй баян тансаг, элбэг дэлбэг амьдрал ирнэ гэдгийг ойлгуулах нь чухал юм.

Хосууд анх гэр бүл болохдоо хөнгөн хандах бус чин сэтгэлийн хайр байна уу үгүй юу гэдгээ л сонсож сонголт хийх нь чухал. Энэ мөнгөтэй, ажилтай, аав ээж нь баян учраас гэж хандаж сонголт хийснээс болоод маш олон гэр бүл салж, үүнээс болоод олон хүүхэд өнчирч, хойд урьдахын бараа харж байна. Өнөөдөр 45.000 хүүхэд аавгүй, эсвэл ээжгүй, 5600 хүүхэд бүтэн өнчин амьдарсаар байна. Энэ юунаас болсон бэ гэвэл амьдралыг их хөнгөнөөр бодож, гэр бүл зохиох асуудалд өнгөц хандаж, материалаг шийдвэр гаргаснаас үүдэлтэй.

Үүнээс болоод гэмт хэргийн тоо өсч байна. Хайр үзээгүй хүн хэзээ ч бусдыг хайрлахгүй. Хайрын дутагдал гэгч өвчин туссан хүн, миний төрсөн эцэг эх намайг хаясан гэх сэтгэлээр нийгэмд ханддаг учраас гэмт хэрэгт орооцолдох нь элбэг байдаг. Энэ асуудлыг гэр бүл зохиож байгаа, зохиох гэж төлөвлөж байгаа залуус маш ихээр бодох хэрэгтэй. Гэр бүлийн боловсрол гэдэг бол асар өндөр боловсролыг хэлдэг.

-Гадны ихэнх орон гэр бүлийн зөрчилдөөнтэй асуудлыг сэтгэлзүйч дээр очиж шийдвэрлэж байгаа харагддаг. Манайд энэ төрлийн зөвлөгөө авах боломж хэр байдаг вэ?
-Гэр бүлийн сэтгэлзүй олон салбаруудад хуваагдах ёстой. Хүүхэдтэй, гэр бүлтэй, ганц бие хүмүүстэй уулзаж байдаг тийм уневирсал чиглэлээр нэг хүн зөвлөгөө өгнө гэж байхгүй. Харин олон судлаачид гэр бүлийн асуудлыг өөр өөрийнхөө авч судлах хэрэгтэй болов уу гэж харж байгаа. 2006 оноос хойш хэчнээн гэр бүл судлаач төгсөв. Ийм мэргэжил эзэмшчихээд яагаад ажлаа хийхгүй байна вэ гэвэл Төр засгаас үүнийг ажил гэж үзэхгүй байгаа юм. Гэр бүл судлаач нь чухал учраас албан байгууллага бүрт байх ёстой гэдгийг чухалчилахгүй байна. Хувь хүн бүртээ сэтгэлзүйн асуудлаар ярилцаад сууж байдаг хүн байгууллага болгонд хэрэгтэй болж. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд сэтгэлзүйч дээрээ тогтож ажил нь явагддаг. Хүмүүсийн сэтгэлийг удирдаж энэ бүх амжилтыг бүтээж байгаа юм. Түүнээс бүх хүнийг нэгэн жигд тайрсан мэт ажиллуулж, сэтгэхүй, оюуны хөгжлийг нь ашиглахгүй байгаа учраас хөгжил дэвшил удааширч байна. Хүний ажилдаа гаргаж буй хандлагаар нь ангилж сортлох ёстой. Хүмүүс нэгдүгээр сорт болохыг тулд өрсөлддөг байх ёстой. Ийм өрсөлдөөн алга. Нэг хэвийн урсгалыг сэтгэл судлаач өөрчлөх чадвартай. Даанч Монголд хөгжихгүй байна.

-Гэр бүлийн хөгжил төр засаг хоёр юугаараа холбогдоод байна вэ?
-Өлбөрч үхэх гэж байгаа хүмүүс төр засагт ихээр гарч байна. Хоолгүй хувцасгүй, орон гэргүй хүмүүс төр засагт ажиллаж байгаа учраас дутуугаа бүрдүүлэхийн төлөө ажиллахаас бус бусдын амьдралын төлөө, улс орныг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа нэг ч хүн тэнд алга. Хэзээ хүний оюун ухаан мэдлэгийг дээдэлж, ухамсрын өндөр түвшинд гарч, адгуус биш хүн болсон тэр үед төр засаг жинхэнэ утгаараа ажиллана. Ард түмэн төр засаг жинхэнэ утгаараа ажиллаж байна гэдэг нь гэр бүл амар амгаланд хүрэхийг хэлж байгаа юм.

Тэрийг соц нийгэмд хийж байсан. Одоо олон жил амьдарчихсан өвөө эмээ нар хамгийн аз жаргалтай, хамгийн ихийг хийж бүтээсэн хүмүүс байна. Хамаг залуу насаа бусдын амьдралын төлөө хүрз бариад хөлсөө урсгаж байсан хүмүүс л аз жаргалд хүрсэн байдаг. Бүгд л зэрэг явагдаж байж гэр бүлийн амьдрал үргэлжилнэ. Гэр бүлтэй болж, орон гэрээ төвхнүүлж, амьдралын аз жаргал цэцэглэх ёстой.

-Хосууд зөрчилдөөнөө хэрхэн намдааж болох вэ?
-Хосууд бие биенээс үгээр бөмбөгддөг. “Хуц...” гэвэл “донгос...” гэдэг үг хариуд нь ирнэ. Хараал хэлбэл түүнээс илүү хүчтэй хар үг орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр гэр бүлийн харилцаанд сайн сайхныг нэвтрүүлж, “... чи ямар сайхан юм бэ. Чи минь гоё харагдаж байна” гэж хэлвэл хариуд нь “баярлалаа чи ч бас сайхан харагдаж байна. Хайр нь цай хийгээд өгөх үү” гэдэг эерэг үг орж ирдэг байх нь. Өөрөөр хэлбэл чиний амнаас гарсан үг цуурайтаж чамд ирдэг. Муу үг хэлбэл илүү мууг хүлээж авна. Сайныг хэлвэл түүнээс сайхныг сонсох болно. Тиймээс аль болох сайн үг хэлж бай. Энэ нь гэр бүлийн харилцааг сайжруулах, гэр бүл бат бөх оршин тогтнохыг баталгаа болдог юм.

-Та дээр гэр бүлийн боловсрол гэдэг бол асар өндөр боловсролыг хэлдэг гэлээ. Ер нь гэр бүлийн боловсрол гэж юуг хэлээд байна вэ?
-Хүнийг хайрлах ёстой. Ингэж байж хайрлуулна. Энэ бол гэр бүлийн боловсрол. Гэвч бүгд үүнийг мэдэх юм шиг аашилдаг. Гэтэл энэ нь тэдний мэддэгээс шал өөр зүйл байдаг. Хүний үүслийн боловсрол, оршин тогтнох боловсрол, хараат бус оршин тогтнох боловсрол юм. Хүн өөрийгөө л өөрчлөх ёстой. Хүнийг өөрчлөх гэж оролдсноос өөрийгөө л өөрчлөх нь хялбар байдаг. Хүн болгон дор бүртээ өөрийгөө л өөрчилж чаддаг байх хэрэгтэй. Тэгж харуул. Гурван нүглийг гэр бүл болгон тэвчих ёстой. Гэр бүл салах, үр хүүхэд өнчрүүлэх, үгээгүйг үл тэтгэх гэсэн гурван нүгэлийг тэвчиж чаддаг байх хэрэгтэй.
Мөн хажууд байгаа хүндээ ойлгох хэлээр нь ярьж, зэрэгцэж явах нь гэр бүлийн хөгжлийн чухал хөшүүрэг болдог.

-Гэр бүл бат бөх оршин тогтнохыг хамгийн энгийнээр тайлбарлахгүй юу?
-Гэр бүл бат бөх байхын хамгийн энгийн зүйл бол жинхэнэ хайр байх ёстой. Хайр, хайрлах гэж юуг хэлээд байгаа мэдэхгүй байгаа тохиолдолд гэр бүл бат оршин тогтнох тухай яриад ч хэрэггүй. Эхнэр, нөхөрийн дүрд тоглосноор маш өрөвдөлтэй төгсгөл хүлээж байх болно. Залуус ухаажих, хөгжих хэрэгтэй. Үнэхээр чин сэтгэлийн хайр сэтгэл дээр оршин тогтноогүй гэр бүлийн төгсгөл салалт л байдаг. Тиймээс зүрхээ сонсож, эд материалд бус жинхэнэ хайр сэтгэлээр гэр бүл зохиодог байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • susan.janet30@yahoo.com 2017-04-25 15:05:24
    Би та бүхэнд миний туршлага хуваалцах энд байна. Би нөхөр нь буцааж яаж тухай, бид 9 жил гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон болсон. Энэ нь бидний сайн явж, бид үргэл...
    217.165.161.253
    Мэдэгдсэн Хариулах
  • janet 2017-04-25 15:03:12
    Би та бүхэнд миний туршлага хуваалцах энд байна. Би нөхөр нь буцааж яаж тухай, бид 9 жил гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон болсон. Энэ нь бидний сайн явж, бид үргэл...
    217.165.161.253
    Мэдэгдсэн Хариулах
  • цэдэн 2015-12-03 02:47:23
    энэ ниитлэл маш үнэн жинхэнэ амьдралын үнэн юм эсрэг юм бичиж бга хүмүүс нэг бол хүүхэд байхдаа хүчиндүүлсэн,эсвэл төрөлхийн дурлал,сёксын гажигтэй хүмүүс л бай...
  • базар 2014-05-24 10:15:47
    Манай эхнэр өглөөнөөс орой хүртэл хэрүүл зарга хийж бас үргэлж л намайг хүүхэд шиг зардаг Одоо би үүнийг нь тэвчихгүй зоддог болсон Бодвол үүгээрээ би гэр бүлийн хүчирхийлэгч болж шийтгүүлэх нь ойлгомжтой
  • Bagotar 2014-05-15 22:15:53
    Togtoxiin monhoo guya sain yaridag
  • Sanaa 2014-05-15 17:34:35
    Batbayar saidiin hamaatan uu ugui uiy kkk zutgeleer amidardagiin ternees hiimel tsaraitai hairaa hania geed butehgui hun bolgonii meddeg zuiliig yarisan bna.hiimel hudlaa hairaa geed amjihgui hoergui setgeleer amidraliinha tuluu hamtdaa zutgej chadah huni
  • түмэн 2014-05-15 16:28:58
    сайн байна, зөв юм ярьж байна, нараадаа баяр хүргье
  • зочин 2014-05-15 14:35:56
    ярих нэг өөр амьдрах нэг өөр. Сайхан ярина гэдэг бол чадвар сайхан амьдана гэдэг бол зүтгэл. Энэ хүүхний яриа бол зүгээр л нэг сайхан яриа. Өөр юу ч биш.
  • baas 2014-05-15 12:00:45
    minii nuhur za ilsan p i z da bgan. huuhde 2 bodoj horvoog unguruulj bn. uuruu olson orlogogui bj ene tendees nuuj olson munguu uuree gdg y a sh ka g h osh nog odoj ar ger bu tach huuhdiig ni uu san a rhi b aarnii tulburig t uldug. erchuud bugd adil
  • П 2014-05-15 12:00:39
    Энэ авгайг яриаж байгааг хахаарал хамаг юм арвайж сарвайчиах юмааа юун гэр бүл вээ
  • zochin 2014-05-15 10:52:43
    l.narantuya ix zev sedev deer ajilladag tvvniig mongolchuud bvgdeeree demjix estoi ger bvl er emiin xarilcaag mongolchuud shine shatand gargax xeregtei ger gdeg teriin xar xaircagnii neg gej terd olon jil ajillasn xvn xelsen yum shvv ger bvl,belgiin xaril
  • bi 2014-05-15 09:26:50
    amidrald hun ortsoo andyyrch bolohgui, zuv ortsoor orchihson bhad tsaashaa yavj bolnoo, tsaashildaggui l yumryy orchiv,,, ehneree zuv songo,,, amidraliig chini divaajin eshul tam bolgoh hun bol chinii hani... hani... hani...
  • hi 2014-05-15 09:24:29
    ehnereesee odoo salya geheer huuhed gedeg buun asyydal, bas mash ih hohirol huleeheer bna, tsaashdaa amidrya geheer yaltan shig l amidrah bololtoi,,, amidrah bish amid yavj bgaad l uheh ni shig bna,,, mongoliin huuhnuudee gej erchuudee arai l bhgui bolgoj
  • ulzii 2014-05-15 08:13:31
    End mash zuv asuudal hundsun bna. Uls ornyg ustgah arga bol ger bulyg ni busniulah. Manaid ih gurny bodloguud 90-eed onoos hoish heregjeed ehelsen.Buh eruul erchuudee Solongos uruu ongoz ongozoor ni yabuulsan odoo tedny uy tengyn emegteichuuded gerleh e
  • zochin 2014-05-15 07:22:50
    chamtai gerelj bolox uu ? naraa xer ix xurungutei ve?
  • иргэн 2014-05-15 06:26:39
    энэ өөрөө бөөн стресс болсон хүн шиг байна. хэрэглэж байгаа үгс нь хүртэл ширүүн дориун. хайр энэ тэр байлгүй л яахав, гол нь гэр бүлийн гишүүд чинь бие биеэ хувь хүн гэдгээ хүлээн зөвшөөрч чадах нь чухал мэт. энэ хүний насны хүмүүс бие биеэ хайраа гээд н
  • ogi 2014-05-15 06:18:33
    zurhai yagad unshih geheer garch irehgui bna olloo
  • Зочин 2014-05-15 06:07:20
    Энэ хүн өөрөө ч хайр гэж юу болохыг мэдэхгүй хүн байна шүү дээ. Тийм байж гэр бүл судлаач нэрээр бусдад заах гээд байдаг. 2 залуу хүн бие бидээ хайртай болоод л гэр бүл болдог гэж үү? Амьдрал дээрээс харахад үгүй л юм шиг байхын. Юмны үнэлэмжийг зөвхөн га
  • Tsolmon 2014-05-15 03:31:26
    халамжийн бодлого хавтгайрсанаас бүтээлч хүмүүс шантарч бна гэдэг яасан үнэн үг вэ, цалингаа үр дүн үзүүлэхээр нэмж чадахгуй байж зүгээр бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүст хэрэгтэй хэрэггүй халамж өгч байхаа, хүмүүсийг давраахаа болих хэрэгтэй, ялангуяа хөдөл
  • Darkhan 2014-05-15 02:43:55
    Darkhanii hurimiin ordong gadnii shashniihand shahchihaad need gegeeleg zvil yariad herreggvidee balai Abgai
  • erka 2014-05-15 02:15:13
    saihan yariltslaga baina bayarlalaa.
  • ЗОЧИН 2014-05-15 01:23:58
    МАШ ГОЁ САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛСОН БАЙНА, МАНАЙ САЙТУУД ИЙМЭРХҮҮ НИЙТЛЭЛ ГАРГАЖ БАЙМААР ЮМ
  • ganga 2014-05-15 00:48:18
    tiimee unen ylanguya ter teneg hawtgairuulsan halamjiin bodlgiin gai mud duusahgui bhaa