Тариалангийн бүс нутгуудыг тогтоожээ
Монгол орны тариалангийн бүс нутгуудыг тогтоожээ. Сүүлийн үед малын тоо толгой өссөнөөс болж бэлчээрийн даац хэтэрч, мөн тариалангийн бүс нутагт мал оруулж талхагдуулах үзэгдэл гарсаар байгааг хөдөө аж ахуйн салбарын хүмүүс болон яамнаас нь мэдээлж байгаа юм.

Тэгвэл  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улс нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж, Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Тариалангийн бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтооно” гэж заасны дагуу 7 аймгийн 60 сумын 113 багийг тариалангийн бүс нутгаар тогтоожээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-07-01 00:22:16
    Энэ зөв алхам малтай нь малаа малласан маллаж тариатай нь тариагаа тарсан шиг тарь л гэсэн үг шүүдээ