Наадмын талбайд хоёр лаборатори ажиллуулж бүтээгдэхүүнд шинжилгээ хийнэ гэв
Улсын их баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлджээ.

Энэ жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 400, Хүй долоон худагт 210 ААН-д үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоно гэдгийг мэдээлсэн байгаа.

Харин хоолны үйлчилгээг явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалт хийж явуулах юм байна. Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт бэлэг дурсгал, тоглоом худалдах цөөн тооны зөвшөөрөл олгох юм байна. 

Баяр наадмын үеэр хийгдэх хяналт шалгалтын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуунаас тодруулахад “Энэ жилийн хувьд хуушуур болон худалдаан үйлчилгээний тоог багасгасан байгаа. Багасгасан шалтгаан бол үйлчилгээний чанарыг сайжруулахыг зорьж тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг ажиллуулах чиглэлийг баримталж ажиллаж байна.

Үндэсний баяр наадмаар нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа нийтийн хоолонд хяналт шалгалт хийнэ.  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтдээ давхардсан тоогоор 400 гаруй улсын байцаагч ажиллана.
 
Мөн хоёр лаборатори  ажиллуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн,  Хүй долоон худагт  тус бүр лаборатори байрлуулж ажиллана. Лабораториор бүх мах болон айрагнаас дээж авч газар дээр шинжилгээ хийнэ.

Мөн мах махан бүтээгдэхүүний дээж, гарал үүслийн бичиг дээр хяналт тавина. Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд зөвшөөрөл авсан иргэд , аж ахуйн нэгжүүд долоон сарын 10-наас эхлээд махныхаа дээж шинжилгээг аваад явна. Тухайлбал, долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд гэсэн дээж шинжилгээг хийнэ.

Учир аж ахуйн нэгжүүд мах махан бүтээгдэхүүнээ хэд хоногоос өмнө татаад бэлтгэдэг зөрчил гардаг. Иймээс бид энэ жил шинэ махаар үйлчилгээ үзүүлэх ёстой гэдэг үүднээс хоёр лабораторийг байгуулж ажиллаж байгаа” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.