13 настай охины амийг хохироосон хэргийн шүүх хурлыг прокурорт буцаалаа
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, Н.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.
 
Тодруулбал, өчигдөр өглөөнөөс эхэлсэн шүүх хурал өдөржин хуралдаад орой шийдвэр гаргасангүй. Хэргийг прокурорын байгууллага руу буцаасан байна.
 
Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон.
 
Шүүгдэгч нарыг хохирогч архины цочмог хордлогын улмаас амь нас хохирсонд гэм буруутай эсэх талаар мөрдөн шалган ажиллагаа явуулаагүй, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хэргийг буцаасан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-07-01 03:03:16
    шүх хэрэг алгаа. дамба очирыг ялла. тэрний л лай хүүхдэд туслаа.
    122.201.22.31
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-06-30 10:54:36
    Ter 2 zaluu yaj tiim zerleg balmad bj chadaj bnaa. Odoogiin niigem ulam l zerlegshij bn. Tiim humuusiig nasaar n horiod ch bagadna.
    211.28.171.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-30 07:07:19
    Хүүхэд буруугүй, хүүхдэд буруугүй, хүүхэд буруу байхгүй!!!!!!!!!!!
    64.119.21.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-30 07:02:13
    Яасан ч гэсэн хүүхэд буруугүй шүү дээ, яагаад ингээд дахин дахин буцаагаад байгаа юм? Ял завшуулах гэж л... Ойлгомжтой байна аа.
    64.119.21.240
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-30 04:17:44
    лунгийн замыг там болгодог дамба очирт хариуцлага тооцохгуй юм уу насанд хурээгуй хуухдуудийг буудалд хоногоор байлгах нь хууль бус биз дээ хууль тогтоочоо
    202.9.42.6
    Мэдэгдсэн Хариулах