Бага насандаа архинд донтох өвчтэй болох тохиолдол нэмэгдэж байна гэв
Монгол улсын нийт хүн амын 27 хувь нь архинд донтох өвчтэй болсон гэсэн судалгаа байна. Харин энэ өвин улам залуужих болсон байна. Тэгэхээр ирээдүй хойч үеийн оюутан сурагчид архины асуудалтай болох эрсдэл их байгаа нь энэ судалгаанаас харагдаж байгаа юм. Архийг багасгах хэрэглээг нь бууруулах насанд хүрээгүй хүүхдүүдийг архинд оруулахгүйн тулд гэр бүлийн дотоод төлөвшил, үлгэр дуурайлал чухал гэдгийг Монголын ахмад багш нарын холбооноос онцолж байна. Энэ асуудлаар тэд мэдээлэл хийсэн юм.

Ахмад багш нар шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан удаан уулзалдаагүй ангийнхан амралтын сонингоо архи ууж тайлах вий хэмээн халаглаж суугаагаа дуулгалаа. Улс эх орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь ирээдүй залуу үе. Тэд архинд дурлах явдал их байгаа нь эцэг эхийн хүүхдэддээ хандах хандлага, харилцаа холбоо сул болсонтой холбоотой юм хэмээн  үзэж байна. Архины хамааралтай болсон хүмүүсийн ихэнх нь гэр бүлийн хүмүүжил муутай эцэг эх асран хамгаалагчид нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан аж.

Өсвөр насандаа архинд донтдог өвтэй болсон хүүхдүүд цөөнгүй байжээ. Тиймээс архины хэрэглээг багасгахын тулд бар пабын үйл ажиллагааг зогсоох, үйлчлүүлэхийг нь болиулахаас илүүтэйгээр өөрийнх нь төлөвшилд суулгах нь хамгийн үр дүндтэй гэдгийг ахмад багш нар хэлж байна

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.