Намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа
Хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийх бөгөөд өнөөдрийн чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэж байна. Тухайлбал хамгийн их хэл ам, хэрүүл тэмцэл болоод байгаа Тавантолгойн асуудлыг эцэслэн баталсан түүхэн үйл явдал тохиолоо.  

Ингэснээр хүлээлт үүсгээд буй томоохон ордуудын нэг ч гэсэн хөдлөхөөр боллоо гэсэн үг юм. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн яаж хөдөлгөхийг мэдэх юм.

Харин одоо чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар 2018 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.

2018 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгч хоёр, намын бүлгээс 27, байнгын хороо 37, Засгийн газраас 107 хууль, нийт 170 төсөл хэлэлцүүлэхээр саналаа ирүүлжээ. Тиймээс хэлэлцүүлгийн шатанд яваа, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд тэргүүн ээлжинд хэлэлцэх төслүүд, хэлэлцүүлгийн шатанд байгаа зэрэг хуулиудыг багтаасан байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хуулийн жагсаалт батлах. Үүний дараа Дэгийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг орж ирнэ. Үүнд хурууны хээгээр саналаа өгөх, гишүүдийн ирцийг сар бүр мэдээлэх зэрэг олон асуудал тусгагдсан байгаа. Цаашид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүн өөрийн биеэр оролцох, сонгогдох эрхээ эдлэхгүй бол хариуцлага тооцдог байх заалтууд оруулж байгаа” гэв.

Гишүүд саналаа хэлсний дараа санал хурааж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.