“Талст”, “Вита” зэрэг нэрийн савласан цэвэр ус нянгийн бохирдол ихтэй гарчээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгдсэн төлөвлөгөөний дагуу НМХГ-аас 2018 онд хяналт, шалгалт хийхээр олон нийтэд албан ёсоор зарлагдсан савласан цэвэр ус, рашаан, ундаа, жүүсний 38 үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийжээ.
 
Шалгалтад хамрагдсан 38 үйлдвэр нь эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын хуудасны үнэлгээгээр 18(47.3%) нь “дунд эрсдэлтэй”, 20(52.6%) нь “бага эрсдэлтэй”, хүнсний чанар, стандартын хяналтын хуудсаар 1(2.6%) нь “их эрсдэлтэй”, 20(52.6%)нь “дунд эрсдэлтэй”, 17(44.7%) нь бага эрсдэлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсаар 11 аж ахуйн нэгжийг шалгахад 7 аж ахуйн нэгж бага эрсдэлтэй, 4 аж ахуйн нэгж дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Шалгалтаар  нийт 311 зөрчил илрүүлэн, 136 буюу 43.7 хувийг газар дээр нь арилгуулж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуйн нэгж, иргэнд 15 сая 600 мянган төгрөгийн торгуулийг ногдуулж, бүрэн барагдуулан, Зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны албан даалгавар 16, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.8 дахь заалтын үндэслэн “Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” улсын /ахлах/ байцаагчийн 127 заалт бүхий 19 албан шаардлагыг хугацаатай хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авчээ.

“Xаан жимс”,  “Эс Би Ти” ХХК, “Эм Жи Эл Акуа” ХХК нь 2016-2017 онд шинээр үйлдвэрлэлийн барилга барьж байгуулсан боловч байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссд хүлээлгэж өгөөгүй, гэрчилгээ олгогдоогүй барилгад үйлдвэрлэл явуулж байгаа, “Хаан жимс”, “Эс Би Ти” ХХК-ийн үйлдвэрийн  ашиглаж байгаа гүний худаг нь паспортгүй, зохих  зөвшөөрөл, гэрээгүй, шугамд тоолуур суурилуулаагүй, “Витсамо Фрут” жүүс ХХК, “Блү Голд” ХХК, “Эм Жи Эл Акуа”  ХХК-ийн үйлдвэрүүд нь гүний худагт эрүүл ахуйн бүсийг нарийвчлан тогтоогоогүй, эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж  бохирдуулах эх үүсвэр байршуулсан байгаа зөрчлийг илрүүлэн арилгуулах арга хэмжээ авчээ.
 
Мөн нийт үйлдвэрүүдийн дотоод хяналтын лабораторийн багаж, төхөөрөмж, урвалж бодис хүрэлцээгүй, мэргэжлийн лабораторийн чиглэлийн боловсон хүчин дутагдалтай байна.
 
Савласан цэвэр ус, ундаа, жүүсний 87 нэрийн дээжинд хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр  6(6.8%) нь эерэг үзүүлэлттэй гарсан, үүнээс Баянгол дүүргийн  “Батдайз” ХХК-ийн “Талст”, Оюуны холбоо ХХК-ийн “Хануй”, “Витафит Инвест” ХХК-ийн “Вита” нэрийн савласан цэвэр усанд нянгийн ерөнхий тоо стандартаас 10-20 дахин өндөр байна. 
 
О.Сайхан
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-06-29 22:03:44
    Yamar us uuh ve taminee. talst vita usiig chin zugeer l halaagaad esvel huitneer ni uugaad bdag shdee. Odoo ene shalgaltiin muruur yaj saijirsniig medmeer bn
    50.98.28.172
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин хө 2018-07-02 02:57:37
      Монголын топ гэсэн 2 ус байх шүү. Би лав одоо ч талст вита хэрэглээд л байна. Мэдээлэл нь үнэн ч юм уу худлаа ч юм уу хэн мэдхэв.
      27.123.212.133
      Мэдэгдсэн Хариулах