Украины парламент тарлаа
Өнгөрсөн сарын 24-ний өдөр Украины хоёр ч улс төрийн нам эвслээс гарахаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор П.Порошенко энэ сарын 1-ний өдөр 2017 оныг хүлээлгүйгээр аравдугаар сарын сүүлээр бүх нийтийн сонгуулийг явуулах бодолтой байгаагаа илэрхийлж байсан бөгөөд ойрын хугацаанд парламентаа тараахаар төлөвлөөд байсан билээ.
 
 Тэгвэл Украины Ерөнхийлөгч П.Порошенко парламентаа тарааж, бүх нийтийн сонгуулийг ирэх аравдугаар сарын 26-ны өдөр явуулахаар болсоноо албан ёсоор мэдэгджээ. Ийнхүү ээлжит бус сонгуулийг ирэх аравдугаар сарын 26-нд зохион байгуулахаар болсон бөгөөд П.Порошенко “Өнөөгийн парламентийн гишүүд Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг дэмжигчид байсан. Мөн тав дахь багана хэмээн нэрлэгддэг парламентийг Ардын деиутатууд бүрдүүлдэг байсан хэдий ч тэд санал өгсөн иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах бус цөөн хэдэн хүний сонирхлоор үйл ажиллагаагаа явуулж байсан. Тиймээс Украины ард түмэн шинэ парламентийг хүсч байна. Энэ бол цорын хариуцлагатай, зөв шийдвэр юм” хэмээжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.