Завьт эргүүл голын усанд урсаж байсан хүүхдийг эсэн мэнд аварчээ
Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд өдөр бүр завиар эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Аврагчид  өчигдөр /2018.06.28./ завьт эргүүлээр явж байхдаа бага насны хүүхэд голын усанд урсаж байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан эсэн мэнд аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Тодруулба,л Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүрний дэргэд 8 настай хүүхэд голын эрэг дээрээс алга болсон гэсэн дуудлагыг 20:58 цагт өгснөөр Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх бүлгийг очиход тус гүүрний дэргэд 8 настай, эрэгтэй хүүхэд голд урсаж байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ниргэгч 2018-06-29 06:49:41
    эцэг эх гэж нэг мануухайнууд байгаа биздээ эцэг эхэд хариуцлага тооцоочээ өөрсдөө архидаж завхайраад үр хүүхдээ живүүлж алаад байх юм
  • Зочин 2018-06-29 05:55:34
    Мундаг байна. Хүний амь аварсан залуустаа ажилт хүсье.