Вашингтонд Монголоо муулах даалгаврыг хэн өгөв

“Washington post” сонинд нийтлэгдсэн Монгол төрийн сайд, дарга, мэргэжилтний албан тушаалд очдог үнэлгээний талаарх дуулиан олны анхаарлын төвд байна. Тэдний эл мэдээлэл, зоригтойгоор зарлан мэдээлсэн нь Монголын цагдаа, тагнуул, АТГ, прокурорын байгууллагын дүгнэлтээс хол хэтэрсэн нь сонирхолтой.

Үүний зэрэгцээ “Washington post” сонинд хэн үүнийг бичив гэдэг нь анхаарал татахын зэрэгцээ нэг хүнийг хардах томоохон шалтгаан байна. Тухайлбал, “60 тэрбумын” гэх бичлэгийг задалж дуулианы эзэн болсон Г.Доржзодовыг тухайн үед хуулийнхнаас нууж гэртээ, тансаг “зоориндоо” хадгалж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, түүний нөхөр Жеффри Фольтыг гэж сэтгүүлч би бээр хардаж байна.

Хэрвээ уншигчид санаж буй бол өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Чуулганы танхимд гадаад нөхөртэй эмэгтэйчүүдийг төрийн өндөр албан тушаалд томилохыг хориглоё. Учир нь тэд гадаадын тагнуул байх магадлалтай” хэмээн хэлж байсан. Хариуд нь Ц.Оюунгэрэл “Байнгын оршин суух эрхийг гадаад хүн болгонд өгдөггүй. Манай нөхөр ямар ч уул уурхайн лицензгүйгээ шалгуулаад, эрүүл мэндийн бүхий л шинжилгээг өгч, гэмт хэрэгт холбогдолгүй гэдгээ, өөрийнхөө улсын Тагнуулын байгууллагад ажилладаггүй гэдгээ ТЕГ -аар шалгуулсан гэсэн байдаг.

Тухайн үед хуулийнхан Ц.Оюунгэрэлийнд орох гэсэн боловч түүний америк нөхөр Монголын нутаг дэвсгэрт амьдарч буй хэрнээ та нар АНУ-ын нутаг дэвсгэр дайрч орж ирлээ хэмээн хээв нэг хэлж байсныг хүн бүхэн санаж буй биз. Тиймээс л Монголын “хүргэн” Жеффри гэх хижээл эр Төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх энэ эгзэгтэй үед Монголыг дотроос нь хагала ажлыг эрчимтэй хийж эхэлсэн нь хэний заавар байв гэдэг нь анхаарал татна.

Уг нь Монголынхоо зовлонг монголчууд шийдэх ёстой болохоос бус хаа байсан АНУ-ын иргэн бидний асуудлыг шийднэ гэж байхгүй. Хэрвээ АНУ-ын тусламжтайгаар шийдвэл бид Сирийн араас орлоо гэсэн үг.

Өнөөдөр “60 тэрбум” гэгчээс болж төрийн нэр хүнд, төрийн мянга мянган албан хаагчид, тэдНий гэр бүл, дотны хүмүүс “шархалж” явна. Гүтгэлэг, хэлмэгдүүлэлтэд өртсөндөө тэр. Нөгөө талд нь тэднийг үзэн ядагчдын нүсэр хар хүчийг хуримталчихаад байна. Яагаад ийнхүү Монголчуудыг дотроос нь хагалан бутаргах ажлыг хийгээд байна вэ.

Ц.Оюунгэрэл АН-ын гишүүн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын хамгийн ойрын улс төрийн хамтрагч. Харин түүний нөхөр Жеффри Фольт “цэвэр хүн” мөн эсэхийг ТЕГ-ын архиваас татаад үзсэн хүн бий гэж үү.
 

МОНГОЛЫГ БУТАРГАХАД ИЙМ АМАРХАН УУ


Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын чуул ганы танхимд “Washington post” сонины талаарх мэдээллийг онцлоод авсан нь “60 тэрбум” ажиллагаа хаанаас шидсэн чулуу ва гэдэг нь тодорхой харагдаж байна. Ингэж хэлэхийн учир нь өчигдөр сошиалаар нэгэн хачирхалтай төлөвлөгөө тарсан юм. Үүнд дурдсанаар МАН-ыг хийгээд дэлхий нийтэд Монголыг муухай харагдуулах дээрх ажлыг гардан авсан хүн нь Ц.Оюунгэрэл хэмээн бичсэн байв. Мэдээж энэхүү төлөвлөгөөнд хачир нэмж өгөх хүн нь Ерөнхийлөгч байсан учраас тэрбээр 60 тэрбумаар хошуу холбочихоод гарсан нь төлөвлөгөө ёсоор хэрэгжиж байна гэсэн үг.

Ямартай ч хийгээгүй хэргийнхээ төлөө элдвээрээ хэлүүлж буй МАН-ын 65 гишүүн ч Ерөнхийлөгч Х.Баттулга нарын холбогддог Төмөр замын 280 сая ам. доллар буюу 700 тэрбум төгрөгийн гэмт хэргийг хааж 40-хөн сая төгрөгөөр торгуулаад хэрэгсэхгүй болгосон энэ асуудлыг дахин авч хэлэлцэх ёстой.

Хэрвээ уншигчид санаж буй бол 1997 онд Улсын Дээд шүүхийн тогтоолоор МАХН-д /Одоогийн МАН/ ирсэн Ленины музейг шүүхдсээр байгаад булаан авч байсан энэ эмэгтэй МАН-ын эсрэг хийгээд Монгол Улсыг дэлхий нийтэд муухай харагдуулах нь нэг их гайхах зүйлгүй.

Яг л морз цохих мэт. Мөн “Өгөгдөл гаргагч Г. Доржзодов МАХН-ын дэмжигч бизнес эрхлэгчдийн стратеги хариуцсан ахлах ажилтан байсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Г.Доржзодов улс төрчдөд сөргөөр нөлөөлж, цагдаа нарыг сүрдүүлсэн, тагнуулын агентуудаас байцааж, баривчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилж байсан. Тэр ч байтугай өнөөдөр ажил олж чадахгүй байна” гэх мэт зүйлийг “Washington post” нийтэлжээ.

Яаж? “Өнөөдөр дэлхий даяар “Washington post” сонины шуудангийн хаягаар мөнгөө л төлсөн бол нийтлэлээ постолж болдог.

Дашрамд дурдахад Г.Доржзодовын ард зохион байгуулалттай баг ажиллаж, дэмждэг. Тэр өөрөө мэдээлэл боловсруулж сошиал орчинд идэвхтэй байршуулж, өндөр хамгаалалттай вэб сайт ажиллуулдагаа нуудаггүй. Мөн түүнтэй холбоотой таагүй мэдээлэл, сэтгэгдлүүдийн дийлэнх нь одоо хайлтын системээр илэрдэггүй. Энэ бүхэн аюулгүй байдалтай холбоотой төдийгүй Ж.Батзандан гишүүний санаачилсан хуульд тусгасан байсанчлан ҮАБЗ-д мэдэгдэх ёстой гэдэг санууштай байжээ гэж өөрийн эрхгүй бодогдож байна.

Цаашид Монголын тухай “Washington post”-ын шуудангаар юу илгээх, түүнийг нь “Washington post” сонинд ингэж нийтэлжээ гэж хэрхэн “сэвэх”, үр дүнд нь яаж талцан бутрахыг хэн ч таашгүй.

Зууны мэдээ
П.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mie 2018-06-30 01:03:45
    Mongoliin unen baidliig hen negen ni unen bichjee. 60 terbumaa shiideech. Mongoliig ene l muuhai haragduulj bn?
    66.181.181.81
    Мэдэгдсэн Хариулах
  • novshnuud ingene  2018-06-29 13:26:20
    chono dagasan jinger, gadaad er dagasan gichiignuudiig buu shagailga.
    111.239.40.93
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2018-06-29 11:37:15
    Ali ni c adil bie biesee namnaad bai. Avilgacidiig shuulee geed mongol butrah uu? Harin c tsevershine.
    27.123.214.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол  2018-06-29 09:14:13
    60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон Миеэ У ИХ дарга хийж лиглайгаад сууж байдаг нь монголыг муухай харагдуулж бгаа бусуу. Монгол бол Авилгачдын диваажин мөн.
    203.91.115.45
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-06-29 06:32:05
    Turiin baiguullagiin zahirluudiig bugdiig ni ajlaas ni halj shalgah heregtei.On udaan jil bolson hariutslagagui humuus ih baina.
    112.72.11.120
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-06-29 06:28:15
    ER N TEGEED 60 TERBUMIINHAA HERGIIG YAHIIN.DARGA SAID BOLOH UNELGEEGEE URGELJLUULEH UU ...HULAAN. MUU MUUHAI IDEE BEERNEESEE HEZEE SALAH VE..??????...
    106.68.10.83
    Мэдэгдсэн Хариулах
  • zail 2018-06-29 06:11:40
    muu har teneg huuhen ene dorjzodobtoigoo hutlultsuud zail manai ornoos
    66.181.179.65
    Мэдэгдсэн Хариулах
  • УБ-ыхан нисдэг бол 2018-06-29 05:16:06
    ЧД-ын 3-р хорооны 6А байр эргэн тойрондоо явган хүний замгүй.Гэтэл зүүн талын хашааг буулган өргөн урсгалтай машин зам болгоно гэж хотын удирдлага , 3-р хороо ш...
    202.9.42.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Төлөг 2018-06-29 05:02:35
    Хулан чи наад асуудалаараа шүүхэд хандаач Оюунгэрэл түүний нөхөр 2г шүүхэд өгч 60 тэрбумтаны нэг болооч Чамайг УИХын хэвлэл мэдээллийн даргааар дор нь тавина
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах
    • Борлон 2018-06-29 09:19:22
      Чи нээрээ Төлөг нэрэндээ таарсан "амьтан" байна даа. Хулангийн бичсэн зүйлд хаана нь буруу зөрүү зүйл байна. Энэ хүн "дарга" горьдоогүй Монголоо гэж бичсэн ...
      103.57.94.75
      Мэдэгдсэн Хариулах
  • Инженер 2018-06-29 04:37:06
    60 тэрбумын томилгоо үнэншдээ. Томилогдсон хүмүүс боловсрол туршлагагүй ичих бучирхайгүй яг л мөнгөний баагийнууд байгааг хэн ч хэлнэ. Нээх "шархлаад" байх юм...
    64.119.27.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2018-06-29 03:45:48
    Үнэн л юм бичсэн байна. 60 тэрбум үнэн гэдгийг хэн ч мэднэ. Харин ч хожуу нийтэлж байгаа нь хачирхалтай байна. Мөнгө төгрөг өгөөд, хаалтын гэрээ хийгээд нийтлүү...
    107.167.113.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-06-29 03:39:50
    Ene hogiin huuen yaj ingej chadaj bnaa!! Mongolchuud iim l teneg ard tumen boloo Yu? Gadaad nuhurtei baliar ene huuhniig yagaad dahin2 songood bgan Be!! Bur yru...
    103.229.121.249
    Мэдэгдсэн Хариулах
  • uher mongol 2018-06-29 03:34:27
    hoorondoo hereldehee boliochee Ajlaa sain hiitsegee gishuud erunhii naraa Ard tumen mini Arhia baga uutsagaa!!!!!!!!
    202.170.68.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Ган 2018-06-29 03:30:27
    Оролцохгүй юм байдаггүй АНУ Орос, Хятадын эсрэг гол түшиц газраа Монголыг сонгосон тэгээд бусармаг эрх мэдэлтнүүдийг сайн хошгируулсаар байгаа билээ.
    202.9.41.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-06-29 03:19:07
    Миеэтэнгүүд үхэх болтугай.
    27.123.212.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Үүл 2018-06-29 03:18:27
    Зүгээр л Ганулга шиг М.Энхболдыг УИХ-с зайлуулж шоронд явуулчих. Шударга ёс байдаг бол.
    66.181.179.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Хорлонтой бичлэг бна!!! 2018-06-29 03:12:50
    "Монголыг дотроос нь хагалах" гэнэ үү? Угаас хагардагаа хагарцсан юмыг юуг нь хагалах вэ дээ? Гадагш архирахын оронд өөрсдийгөө л хичээе!!
    66.181.160.65
    Мэдэгдсэн Хариулах
  • don t worry be happy 2018-06-29 03:08:27
    Зарим хүмүүс үнэнийг бичихээр уурлах нь аргагүй. Худал юм бичээд гүтгэсэн бол шүүхэд өгч бас болно шүү дээ.
    202.179.26.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganaa 2018-06-29 02:55:52
    захиалагт мэдээ байна уудаа гэсэн хардлага байна.
    66.181.179.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-29 02:53:22
    Монголдоо л асуудлаа шийдчихгүй заавал ингэх хэрэг эдгээр Монголоо боддоггүй хүмүүст байсийн л байх даа
    64.119.21.149
    Мэдэгдсэн Хариулах
  • zahilagat medee bn 2018-06-29 02:46:59
    zahilagat medee bn
    202.21.112.106
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-06-29 02:42:28
    Turiin alban haagchid avilgad idegdsen ni unen ym chini gadaadiinhand muugaa hellee gej eserguutsehiin hereg yu ve.Avilgachdiin ar geriinhen ichij amidar.
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах