Наадмын нээлт үзэхээр 11 мянган жуулчин захиалга өгчээ, гэвч...
Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөл болон аялал жуулчлалын салбарын компаниудын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Жил бүр улсын их баяр наадмын нээлт, хаалт үзэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа аж. Харин манайд хүлээж авах боломж, хүрэлцээ тааруу байгааг хэвлэлийн хурал хийгчид онцлов.

Тухайлбал, тэд үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхох жуулчдад зориулсан суудлын хүрэлцээ муу байгаа учраас жуулчдад 1000  суудал нэмэлтээр гаргаж өгөх шаардлага тулгараад байгааг мэдээлэв.
Учир нь манай цэнгэлдэх хүрээлэн 2000 үзэгч хүлээж авах суудалтай аж. 
 
Өнөөдрийн байдлаар наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхохоор 11-12 мянган жуулчин захиалгаа өгчээ. Гэтэл наадмын нээлтийг үзэх хүсэлтэй 10 жуулчин болгоны найм нь Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрч чадахгүй хаалганы гадна үлддэг болохыг аялал жуулчлалын салбарынхан хэлж байна.

Энэ талаар Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр“Энэ жил Монголд ирж буй  жуулчдын тоо  дунджаар 15-20 хувиар нэмэгдэж байна.  Энэ нь Монгол Улсын Засгийн газраас 2020 он гэхэд нэг сая жуулчин авах зорилтуудыг эрх бүхий албан тушаалтнууд зарлаж байгаа. Харамсалтай нь тавьж буй зорилго, мөрийн хөтөлбөр дэх заалтууд болон нэг сая жуулчныг  хүлээн авах үйлчилгээний багтаамж, хүрэлцээ, тоо, чанар  огт өөрчлөгдөхгүй байна.
Монгол Улс зардал өндөртэй аяллын орон. Тэр ч утгаараа жуулчдыг татах амаргүй. Жил бүр 10 мянга орчим  жуулчин наадмын нээлт үзэхээр захиалгаа өгдөг. Энэ онд 110 компанийн захиалга бүхий 12 мянга орчим жуулчид наадмын нээлтийг үзэх эрэлттэй байна.
 
Гэвч жуулчдыг хүлээн авч нээлтийн арга хэмжээг үзүүлэх суудал алга. Бидэнд 1500 суудал өгдөг. Нэг суудлыг 37500 төгрөгөөр зардаг.

Үүний дараа цагаан суудлыг нэмэлтээр тавьж өгдөг. Жуулчдад зориулж 2500 суудал хуваарилсан нь аялал жуулчлалын  компаниуд наадмын нээлтийг үзэхээр захиалга өгсөн арван жуулчны хоёрыг л  наадмын талбайд оруулж үлдсэн найман жуулчныг талбайн гадна үлдээх болж байна. Тиймээс 1000 суудлаар нэмэгдүүлж өгөхийг Засгийн газар, Үндэсний их баяр наадам  зохион байгуулах хороонд хүсч байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-29 13:35:23
    Монгол төрийн их баяр наадмыг жуулчидад зориулж , жуулчны хэдэн компаниудыг мөнгө олоход зориулж хийдэг болчихсон юмуу .
  • zochin 2018-06-29 02:16:11
    Buhel buten uls baij yadaj gants tom tsengeldeh barimaar yum, ter Hui 7 hudagtaa barival boldoggui yum uu, uneheer bodlogo gej yum Mongol ulsad alga
  • Зочин 2018-06-29 01:30:49
    Наадмын нээлтэд зориулж 2.5 тэрбум, бүр 2.5 тэрбум төгрөг татварын мөнгөнөөс зарцуулж байж эргээд ядаж валютын урсгал орж ирэх зүйлд ахиухан суудал олгох зөв ө...
  • Zochin 2018-06-28 13:08:27
    Ene asuudlaa tegeed erthen shiidehgui yasan yum be,ugaas tseehen suudaltai gedgiig meddeg biz dee, Mongold eer yu uzeh be dee,gol yumaa haruulj chadahgui bol ...
  • ZOCHIN  2018-06-28 12:45:46
    HOTOOSOO GADAGSHAA HUI 7 HUDAGTAA MASH TOM TCENGELDEH BARIH TCAG N BOLJEE.HOTIIN HUN AM IHESEED BAGTAH AA CH BJ.TEGEED CH IH BOHIR .OO IH MUU.
  • mongol 2018-06-28 12:00:32
    Gadniihand zoriulsan naadam yumuu. Gadaad geheer hul alddaga bolivol taarna.
  • зочин 2018-06-28 08:56:41
    Жуулчдад зориулаад нээлтээ үзүүлээд өөрсдөө хоёр дахь өдөр нь үзвэл яаж байна Монголчуудаа дараа жилээс цэнгэлдэх хүрээлэнгээ томсгоод хамтдаа нээлтээ үзэхэд бо...
  • зо 2018-06-28 08:56:03
    Цэнгэлтэхээ томруул ,Хотоос гарга,Чадалтай н наадмаа үзэг,Одоохондоо бөхчүүд хуурамч морь тэжээвэр юу үзэх бэ.
  • Бат 2018-06-28 08:42:13
    Наадмын тасалбарыг чухамдаа гадаадын хүмүүсд голчлон зармаараа одоо бид ганц удаа наадамдахгүй гадын хүмүүсийн хармаа ухахгүй байхсан
  • Ozhin 2018-06-28 08:16:22
    TSengeldeh hureelengee tomruulakh heregtei um ban da...
  • zochin 2018-06-28 07:41:00
    MONGOL NAADAM SAIHAN SHUU. UURIIN GESEN UVURMUTS TURHTEI. HARIN GADNIIHAND UNII HUVID HET HYAMD BAINA. DOR HAYAJ 30$ BAIH HEREGTEI SH DEE.
  • Зочин 2018-06-28 07:32:01
    Ямар юмаа хийж ийм гуйлгачин золбин оронд ирж хамаг мангө төгрөгөө үрдэг байнаа? Үзэх юм мондоо юу? Энэ улсад үзэх нэгч юм байхгүй. Юу ч байхгүй.
    • зочин  2018-06-28 23:36:08
      та их баян хун уу?Эд хоронгоор гэвч ахар ухаантай хун юмдаа
    • dfasdfsd 2018-06-28 08:48:10
      uursudniihuu orond cham shig uzeh ymgui bolchool naashaa yvj bga blguide