Ээ дээ, А.СҮХБАТ минь элдвийн аашаа татаач

Улсын баяр наадам хаяанд ирчихлээ. Энэ цаг дор хурдан хүлгүүд уяндаа живхэрч, хүчит бөхчүүд эр биеэ чангалж бэлтгэлээ базаагаад, эрхий мэргэчүүл нумаа эвшээлгэн оноо цэцэлж байнам. Наадмын тухай яриа төсөөлөл гэрт, гадаагүй хөврөх.

Тэр дунд наадмын бөх яадаг бол. Х.Баянмөнх тэргүүтэй зарим аваргууд ер нь ямар ая зан гаргаад байна вэ гэсэн зовинол наадамчид, бөх сонирхогчдын сэтгэлд байсаар байна. Тэгэхээр юуны өмнө олон түмэндээ наадам ямар болох тухайд бүү санаа зов. Битгий эргэлз. Улсын баяр наадмыг төр, засаг гардан зохион байгуулдаг болохоор төрийн хэрэг хэмээн үзэх учиртай. Монгол Улсын Шадар сайдаар  толгойлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ажиллаж байна. Бүх үйл ажиллагааг зохицуулсан Баяр наадмын тухай хууль бий. Бас бөхийн салбар хороо гэж байна. Энэ хороог энэ жил Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан даргалж байгаа. Арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Энэ хорооныхон бас хуулиа мөрдөж наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах үүрэгтэй болохоос биш хэн хэн барилдсангүйв гэж тооцохгүй. Заасан хугацаанд бүртгүүлсэн бөхчүүд л барилдахыг хуульчилсан. Үүнийг л мөрдөнө. Түүнээс биш Х.Баянмөнх аваргын шантааж маягаар хэлж байгаагаар элдэв явдал гарахгүй. Гаргах ч үгүй. “Бөхийн салбар хороонд Л.Чинбатыг оруул. Тэгэхгүй бол төрийн наадам их хохирол амсана. Миний ард мянган бөх байгаа шүү” гэсэн үгийг тэр амнаасаа унагасан. Энэ л олон түмэнд эргэлзээг төрүүлээд байгаа юм. Бас УИХ-ын гишүүний өндөр сэнтийгээс түшээ хүнд баймгүй овилгогүй зан гаргаж удаа дараа Бөхийн өргөө рүү хүч хэрэглэсэн халдлага зохион байгуулж байгаа дархан аварга А.Сүхбатын үйлдэл ард түмний дургүйцлийг хүргээд байна.

Ингээд байвал түүнийг Д.Гантулга, Д.Мурат нартай хөтлөлцүүлээд явуулмаар юм. Монгол түмний хайр хүндэтгэл шингэсэн тэр дархан аварга цолыг нь хураавал таарна гэсэн үг хэлэх хүн олон байна. Тэр занаж зүхсэн маягийн үг удаа дараа хэлсэн. Баяр наадмын өмнө болдог сорилго барилдааныг зохион байгуулах сургаар А.Сүхбат өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт 20-иод залууг турхиран дахин Бөхийн өргөөнд халдаж хаалга, үүдийг нь эвдүүлсэн байх юм. Тэгснээр Бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авч сорилго барилдаан хийж чадахгүй боллоо.

Ер нь хэн нэгэн аль нэг газрын эд хөрөнгөд хууль бусаар халдаж эвдэлж хэмхэлж явна гэдэг ёс зүйгүй төдийгүй танхайрал болдог. Үүнийг А.Сүхбат уг нь мэдмээрдээ. УИХ дээр түүний ярьдаг юм нь ердөө Туул голын бохирдол. Тийм ээ. Ярих л ёстой сэдэв. Харин сахилаа мартсан лам гэгчээр төрийн түшээ хүний нэр төрд харшилсан хууль бус үйл ажиллагаа зохион байгуулж явах юм. Эрхэмд хандаж хэлэх юм бол ээ дээ А.Сүхбат минь элдвийн аашаа гэж л захимаар байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэр хоёр УИХ-ын танхимд “нэг ангийн” хоёр. Гэтэл төрийн түшээ хүний үүрэг зорилгод хамаагүй нэг холбооны хэрүүлээс болж бие биеэ хялалзан суугаа нь өрөвдөлтэй ч юм шиг.

Бас нэгийг хэлэхэд Х.Баянмөнх аварга хэдэн арван бөх барилдуулахгүй байг л дээ. Тэглээ гээд наадмын 512 бөхийн тоо хүрэхгүй гэх зовлон байхгүй болсон цаг. Дээлтэй бүхэн барилддаг, дэлтэй болгон уралддаг монголчууд шүү дээ. Улсын баяр наадамд арвантаа түрүүлсэн их аварга маань наадам бойкотлох маягийн юм хэлнэ гэж хэн санах вэ. Гэтэл тэр хэлсэн л байгаа юм. Нэр хүндээ шавартай хутгалаа аварга. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталсан дүрэм журмын дагуу уг агентлагийн зөвшөөрөлтэй лабораторийн шинжилгээний дүнгээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг энэ жил баяр наадамд барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Тэгэхээс ч аргагүй. Дэлхийн жишиг тийм.

ОХУ-ын тамирчдыг допингоос болж өвлийн цагаан олимпод оролцох баг, тамирчдыг улсынхаа тугийн дор жагсахыг хориглосон. Уг шийдвэрийг оросууд эсэргүүцээгүй. Ёсоор л шийдвэрийг дагаж оролцсон. Бас талбайн теннисний “хатан хаан” гэгддэг алдарт тамирчин Мария Шарапова мөн л сэргээш хэрэглэсэн нь тогтоогдлоо гэнгүүт үг дуугүй зодог тайлсан байдаг. Өөр олон тамирчнаас допинг илэрч медалиа хураалгасан нь зөндөө л бий. Гэтэл манай зарим бөх “Би өвчний улмаас ийм эм, тариа хэрэглэсэн. Түүнээс биш хориотой эм хэрэглээгүй шүү” гэж буруутан биш болох гэж шүүхэд хандсан нь нэг биш. Энэ бол тамирчин хүний хувьд ёс зүйгүй явдал. Монголд өнөөдөр буруутан байхгүй мэт солгой ойлголт бий болсны уршгаар ийм хууль, дүрмээс гажууд юм гараад байгаа юм.

Өөр нэгэн хор уршгийг хэлэхэд аваргуудын хоорондын хэрүүл, маргаанаас болж алс нь бөх хүн сонгуульд нэр дэвших хийгээд сонгогдох замыг хаах аюул бий. 2020 оны УИХ-ын сонгуульд үзээд алдая гэсэн бодолтой бөхчүүд байж л таараа. Тэд Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нарын зам дээр асгасан “хог шороо”-нд бүдэрч мэднэ. Ийм хохирол гарч магадгүй гэсэн болгоомжлол байна. Тэрнээс биш хэсэг бусаг бөх барилдсангүй гээд наадам хохирохгүй ээ. Улсын нэг том цолтой бөх бөхийн зүтгэлтэн найздаа “Нутгийн их аварга элдэв хэрүүл, уруул хийгээд лай болж байнаа хө. Гэхдээ миний хувьд улсын баяр наадамдаа барилдалгүй яахав. Манай галд надтай адил бодолтой бөхчүүд бий” гэсэн байналээ. Тэр бөх хүний залуу нас үдийн нар шиг богино. Тиймээс нэг жилийн наадам өнжинө гэдэг алдаа болно гэж хэлж л дээ. Наадам болдгоороо болно. Бүү эргэлзээрэй.

Зууны мэдээ
Ц.ЖАРГАЛСҮРЭН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Золбин 2018-07-04 05:10:31
    Энэ нөхөр ч мөн болчимгүй хүн юмаа. Тэгээд бас зөрүүд Баянаагийн үгэнд орж тэнэгтээд.. Яана да иймэрхүү болчимгүй байсаар үхэх нь дээ.
  • Emee 2018-06-30 03:44:34
    Hooson tolgoinuudaas sainiig hvsdeg bid oorsdoo tenegvvd . Thudarga es vgvi gazart l hervvl temshel erh medeliin toloo dain boldog no j ym daa.
  • Зочин 2018-06-29 13:42:22
    Лалрууд бүгдээрээ больчооч, новшнуудын шунал нь гүйцэгдэхгүй юм аа
  • Zochon 2018-06-29 13:19:33
    Nyamdorj bol naadmiig buzralsan nuhur shvv.Ene hvniig buhiin holboog avsanaas hoish naadam saihan bolohoo baisan ni vnen shvvdee
  • зочин 2018-06-29 11:57:29
    баянмөнх сүхбат 2 -йг бөхийн дэвжээнээс хөөж цолыг хураа. ханаж цаддаггүй увсын тэнэгүүд. цаашдаа бөх махан бөмбөгнүүдийг сонгуульд оруулахгүй байх. Сүхбат зайл...
  • Зочин 2018-06-29 11:48:16
    Монгол наадам мянга мянган жил болдгоороо л болно . Хэдэн бөхөөр Монгол наадам дутаахгүй ээ
  • иргэн 2018-06-29 08:02:20
    Сүхбатаа юу ч гэж дайрч доромжилсон бууж өгч болохгүй үнэхээр Батэрдэнэ аварга тэргүүн Нямдорж нар маш их талцал хуваагдлыг бий болгосон.Маш их баяжсан.
  • Зочин 2018-06-29 07:19:40
    Сүхбаатар одоо больчих тэхүү
  • Зочин 2018-06-29 07:18:19
    Сүхбаатар одоо больчих
  • Зочин 2018-06-29 05:44:56
    Энэ хунийг их хуралд сонгосон хумуус их харамсч байгаа бх даа
  • СС 2018-06-29 01:07:15
    Хогийн бөх нэртэй маанагууд аа.Наад шунал аа.шунал аа.
  • Ama 2018-06-28 23:59:25
    Boh bohoo l barildahaas oor ym hiij ,tor d gargah,songoh ogt buruu Jinhene tamirchid olon ulsad barilddag,sportoor setgel,zurhee ariusgasan,ys zuitei b.dag,
  • onom 2018-06-28 18:52:01
    Монголын ард түмэн бөхчүүдийг ухаантай л гэж боддог болоод сонгоод байгаа юм. дээр нь улс төрд тэгээд нэг их нарийн ухаан хэрэггүй гэдгийг ч бас харуулаад байна...
  • Батдорж 2018-06-28 16:46:04
    Гуилагчин өссөн хүн насан туршдаа шуналтай байдаг.Би гийн өвчтэй хүн хүний муу үзэх дуртай байдаг гэж үнэн юм.Баянмөнх үхлээн хүлээгээд хэвт
  • Монгол 2018-06-28 16:39:45
    АШГҮЙ ДЭЭ ЭНИЙГ БИТГИЙ ОРУУЛ. САЙХАН НААДАМ БОЛОХ НЬ. ГЯЛАЙ
  • Монгол хүн  2018-06-28 14:21:40
    Допингийн загалмайлсан эцэг А.Сүхбат допингтонгуудыг дандаа өмөөрөөд байгаа нь цаанаа 1 л юм хэлээд байгааг монголын ард түмэн мэдэж байгаа шүү.
  • хариу 2018-06-28 13:35:20
    Ер нь бөх хүнийг сонгуульд оруулахгүй гэсэн хууль гаргавал зөв юм байна. Маанагууд барилдаж л байг, бусад нь ажлаа хийг. Бөхчүүд.ямар ажил хийж чадах биш
  • gerlee 2018-06-28 11:06:49
    unmmmmm ene setgegdel bichij bhaa humuus hedii heriin nasnii, her yum uzsen uls baidgiin boldooo?!? tuuhee sain medmeer, durvud entr geed bgaa odoonii humuus sh...
  • Монгол 2018-06-28 10:34:45
    Энэ маргаан заль мэх Увсаас гарах юм, хувь хунийг хулхдана,улсын ажлыг явуулахгуй, одоо бас наадам болохгуй болж байна , харин ч гое наадам хийе.
  • ugii 2018-06-28 10:26:42
    наадмаар сайхан хөлбөмбөг үзэцгээе
  • Po 2018-06-28 09:30:12
    Manduhai hatand tarhia haga tsohiulj yvsan dorwodvvd ugasaa esergvv sanaatai honzon zandiastai ymnuud shd
  • зочин 2018-06-28 09:24:32
    шунал баянменх шувуун толгой сухбат нараас болж энэ хавар зунжин бех узэж чадсангуй энэ муу хоер ухэвэл таарна
  • иргэн 2018-06-28 08:45:32
    монгол бөх хэнд хэрэгтэй юм бэ ямарч сонирхолгүй, ёс зүйгүй хэдэн явдаг жорлон хир хөлсөө үнэртүүлсэн бүдүүлэг мөнгөний төлөө ичих булчирхайгүй хог шаарууд зүгэ...
    202.179.24.19
    Мэдэгдсэн Хариулах
  • boli 2018-06-28 08:14:15
    Yaasn hanaj tsaddagui shunal be? Stadionii oir orchmiin buh gazriig zarj idsen gee bizdee
  • Зочин 2018-06-28 07:37:59
    Бурхан минь энэ тамын тогооны орныг зүгээр газартай нь тэгшлээд өгөх атомын бөмбөг байна уу? Байдаг бол бүгдийг нь устгаад өгөөч гуйж байна энэ 3 cая үхэрнүүдиы...
  • irgen 2018-06-28 07:05:02
    suhbat bolij uzmeer yumaa joohon tolgoigoo tsenegle uhaan suu
  • sanaa 2018-06-28 06:34:13
    Сүхбат аваргыг зөв залаад явах эмэгтэй байхгүй болохоор улам л тэнэг мунхаг болоод байна даа. Яанадаа хөөрхий
  • зочин 2018-06-28 06:19:03
    Сүхбат бол боловсролгүй тэнэг, цаддаггүй шунахай, буцдаггүй шоучин, толгүйгүй гар хөл шүүдээ.
  • bohiig boliulay  2018-06-28 06:14:06
    ene ih osh honzongoos bolj hun alval yana, uhehgui yum gehed hun gemteevel yah ve. omch horongo evdelj suitgej baigaa humuust tsus ursgah yu ch bish shuu
  • ЦАВЧААЧ 2018-06-28 06:08:53
    хэрүүл зодоон багатайгаар нь СУМО_гоо барилдуулъяа.. ШУНАЛТАЙ ШАЛДАН БӨХ НЭРТЭЙ БУЗАРУУДААС ЗАЛХАЖ БАЙНАА
  • Зочин 2018-06-28 05:54:49
    Энэ боловсролгүй тэнэг бөхийг үнэхээр үзэн ядмаар дургуй хүрч байна даа
  • Ж 2018-06-28 05:39:27
    Дөрвөд баядуудыг бөх барилдуулахгүй байх хэрэгтэй дандаа хэл ам хийж хор найруулж яс хаяж бна
  • уурлагч 2018-06-28 05:31:07
    өмхий гэдсэндээ байснаас өөр юмгүй муусайн юмнуудыг үзээд ч яадгын
  • zochin  2018-06-28 05:23:27
    ene jiliin naadamd boh barilduulahgui onjih sanaltai baina, uimeen samuun degdeene, tsus ursgana gej zanalhiileed baigaa, uvsiin bohchuudiig mash sain hyanaarai...
    121.95.171.227
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2018-06-29 04:44:12
      Ene 2 toi 2gui naadam bldgooroo l bolno..barildahaasa iluu taahalzana gegch blchih uym bn l daa