Богд уулын арын замын хучилтын ажил маргааш дуусна
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр Яармагиийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэж байгаа юм. 2012 оны зургаадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөр бетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Замын зорчих хэсгийн өргөн нь 7 метр ба явган хүний замын ажил давхар хийгдсэн бөгөөд 8 дугаар сарын 28-нд хучилтын ажил бүрэн дуусч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болно. Харин 9 дүгээр сарын 05-ны өдөр албан ёсоор нээж, 17,1 км замын ажлыг хүлээлгэн өгөх юм байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-08-27 01:33:35
    Гэрэлтүүлэг хийхгүй юмуу. Харанхуйд хэцүү л юм билээ эргэлт ихтэй орчиндоо байшин барилгагүй түнэр харанхуй газарт яагаад гэрэлтүүлэг хийхгүй бгаам бэ
    103.26.193.7
    Мэдэгдсэн Хариулах
    • DDDD 2014-08-27 05:04:41
      Хийх байлгүйдээ
      112.72.11.111
      Мэдэгдсэн Хариулах