Алга болсон хоёр хүү хамтдаа явж байжээ
Цагдаагийн тусгай 102 утсанд өдөрт “хүүхэд алга боллоо” гэсэн дуудлага 5-10 ирдэг гэнэ. Гэвч олдох нь элбэг байдаг бөгөөд зарим нь хэд хоногоор ор сураггүй алга болдог байна.

Тухайлбал, энэ сарын 25-нд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ ойролцоогоос хоёр хүү алга болжээ. Тэгвэл тэднийг өчигдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хамт явж байхад нь  олджээ.

Д нь 13 настай, А нь 12 настай бөгөөд эсэн мэнд, ямар нэгэн гэмтэл шарх аваагүй байна.

Тэднийг ПС тоглоомын газраас олсон гэх мэдээллийг үгүйсгэв. Хаана юу хийж явсныг нь одоогоор шалгаж байна гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.