Нөхөн сонгуульд 228 сая гаруй төгрөг зарцуулна
УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 42-р тойрогт буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай асуудлыг хэлэлцэн товыг тогтсон байгаа билээ.

Тодруулбал, ирэх аравдугаар сард нөхөн сонгууль болох тов гарсан бөгөөд энэхүү сонгуульд улсаас хэдэн төгрөгийн төсөв гаргахыг ч баталжээ.

Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Нөхөн болон дахин сонгуулийг тухайн жилийн 6 дугаарын сарын сүүлийн долоо хоног, 10 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр явуулна гэж цагаан дээр хараар биччихсэн. Энэ хуулийн дагуу нөхөн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 07-нд явуулах хүсэлтээ байнгын хороонд танилцуулж дэмжлэг авлаа. Одоо УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

42-р тойрогт болох нөхөн сонгуулийн зардалд 228 сая 950 мянган төгрөг зарцуулах тооцоо гарсан. Энэ нь саналын хуудас хэвлэх, санал тоолох автоматжуулсан төхөөрөмжийг хүргэх, эргүүлэн татах гээд бүх зардал нь багтсан. Үүнийг улсын төсвөөс гаргуулъя гэж тогтоолын төсөл оруулсан ч нэлээд маргалаа.

Учир нь 2018 улсын төсөв батлагдчихсан. Сонгуулийн Ерөнхий хороонд нөхөн сонгууль явуулах зардал байхгүй. Аймаг, сумдын ИТХ-ын сонгуульд 160 гаруй сая төгрөг шаардлагатай. Намрын сонгуулийн зардлыг улсын төсвөөс шийдэж өгөхгүй бол сонгууль явагдахгүй гэж ойлгож болно. Засгийн газраасаа шийднэ үү, төсөвтөө тодотгол хийнэ үү ямар нэг замаар заавал шийдэж өгөх ёстой” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-28 15:25:01
    42 р тойргийн хоон одоо та нар нэг биеэ үнэлэгч янханг сонгочихоо
  • bold 2018-06-28 14:38:42
    Mongol ylsiin xyyli gyyli bolson ved songyyl xereggvi.Lyiwar iimees ene ix möngiig bagsh bolon emch tsagdaa nariin tsalind nemerle.SONGYYL LYIWAR!!!!
  •  2018-06-28 06:31:48
    Хайран мөнгө!!! Дуртай улсууд нь хувиасаа мөнгөө гаргаад сонгуульд ордог болъё!!!!!!