“Да хүрээ”-г нүүлгэх асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

Багш хөгжлийн ордны 2 давхарт

08.30-10.00 цагт Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийслэлийн бүх ЕБС-ийн захирлуудтай уулзаж сургуулийн орчны аюулгүй байдал, орчны тохижилтыг хангаж ажиллах талаар зөвлөмж, даалгавар өгнө. Утас: 8811-1046

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын 5 давхарт 

08.00-12.00 цагт “Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ түүний хор нөлөөллөөс сэргийлэх нь” сэдэвт семинар болно.
 

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10.00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар дараах Ус рашаан ундаа, жүүсний үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалт, 
Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хийгдсэн хяналт шалгалтын талаар хэлэлцэнэ. Холбогдох утас 91887887

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 

11.00 цагт “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хаалтын ажиллагаа болно. Утас: 88109945, 88081693

Нийслэлийн хэвлэлийн мэдээллийн төвд

11:00 цагт "Харшлын эсрэг хамтдаа" уриатай "Шарилжгүй Улаанбаатар-3" аяныг энэ сарын 29-ний 8 сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг идэвхитэй оролцуулан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Холбогдох дугаар: 88109320

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт хот төлөвлөлтийн алдаатай бодлогоос болж хүүхэд эндэж, иргэд хохирч байгаа талаар БГД-ийн 17-р хорооны иргэд мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт Монголын аялал жуулчлалын холбооноос Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны гадаадын жуулчдад зориулсан тасалбарын хуваарилалт, хүрэлцээтэй холбоотой компаниудаас гарч буй удаа дараагийн гомдол санал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт  Туул голын ойролцоо баригдаж байгаа барилгатай холбоотой асуудлаар “ Зүүн баян реф ллс” компаниас баримт дэлгэхээр хэвлэлийн хурал зарлалаа. Үүнд төр засгийн алдаатай шийдвэрээс болж аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирч байгаа тухай мэдээлэл өгнө.

БСШУСЯамны Ёслол хүндэтгэлийн танхимд

13.00 цагт Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинэчилсэн шалгуур шаардлагаар магадлан итгэмжлэх шийдвэр гарсан 22 дээд боловсролын сургалтын байгууллага 13 сургалтын хөтөлбөрт гэрчилгээ гардуулах арга хэмжээ болно. Гэрчилгээг БСШУС Сайд, БМИҮЗ- ийн дарга Ц.Цогзолмаа гардуулна. Утас 99911931, 88088790

"Өдрийн сонин"-ы Асуух эрхийн танхимд

12.00 цагт  "Да хүрээ"-г нүүлгэхтэй холбоотой тус зах дээр ажилласан ажлын хэсгийнхэн мэдээлэл хийнэ.

БСШУСЯ-ны 4 давхар, Хүндэтгэлийн танхимд 

14.00 цагт БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг олгох, батламж гардуулах ёслол болно. Утас: 8811-1046

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-06-28 06:09:23
    балайнуулыг түргэн нүүлгээч дээ ядахдаа замын түгжрээ арай багасна даа
  • Nuulgeechee 2018-06-28 04:50:46
    Da hureeg nuulgene nuulgene geed mon ch olon jil yarilaa daa odoo boltol nuulgeegui yu ?