“МИАТ”-ийн удирдах албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдлоо
АТГ-аас хэд хэдэн асуудалд шинээр хэрэг нээн шалгаж байгаа талаараа мэдээлсэн билээ.

Тухайлбал, “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан зарлагдсан тендерийг хууль бусаар явуулан өөрсдийн  хамаарал бүхий  аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож улмаар хахууль авсан байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Одоогоор хэргийг дөнгөж шалгаж байгаа учраас нэр устай нь дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

Түүнээс гадна  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнууд болох Раднаасэд, Нэмэхбая нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас зарлагдсан тендерүүдэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг хууль бусаар давуу байдал олгон сонгон шалгаруулан удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх үйлдэлд хэрэг бүртгэлт нээж шалгаж эхэлсэн байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • h 2018-06-28 11:41:53
    h
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Бааска 2018-06-28 11:30:10
    МИАТ-ын Энхбаатар гэдэг авлигачныг шалгаж байгаамуу
    182.160.35.196
    Мэдэгдсэн Хариулах
  • төр бохир байна 2018-06-28 05:21:20
    Ер нь Мэргэжлийн хяналт болон элдвийн байцаагч нарын албан тушаалаа ашиглаж хувийн хэвшлийг дарамталж мөнгө, үйлчилгээ нэхэх нь арай л дэндэж байгаа шүү.
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • .... 2018-06-28 02:25:42
    МИАТ төрийн өмчид байгаад байвал авилга салахгүй шүү дээ!!! Бушуухан хувьчлах хэрэгтэй! Тэгэхдээ маш зөв хувьчлаарай!!!
    66.181.160.65
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-06-28 02:04:03
    НМХГ-н бүх албан тушаалтангуудыг АТГ нэг шалгаад үзэхэд гэмгүй.
    122.201.31.220
    Мэдэгдсэн Хариулах