Чуулган завсарлуулахаас өмнө 27 асуудлыг хэлэлцэж амжихгүй тул заримыг нь хойшлуулжээ
Энэ сарын 29-нд буюу маргааш баасан гарагт хаврын чуулган хаалтаа хийхээр болсон байгаа билээ.

Харин үүнээс өмнө хэлэлцэж, батлах ёстой асуудлын урт дараалал хүлээж байгаа учраас анхаарал татаж байгаа Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл юм.

Түүнээс гадна Дайчилгааны, Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн, Захиргааны ерөнхий, Валютын зохицуулалтын, Эрүүгийн, УИХ-ын чуулганы дэгийн тухай зэрэг хууль, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан болон Төрийн өмчөөс аймаг нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тогтоолыг батлах, УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн тов зарлах, санал авах өдрийг тогтоох гэх мэтийн 27 асуудлыг хэлэлцэж, батлахыг нь баталж эцэслэхээр байсан. Гэвч шахуу хугацаанд амжихгүй гэх шалтгаанаар заримыг нь намрын чуулганаар хэлэлцэх товыг өчигдөр гаргажээ.

Харин үлдсэн хоёр өдөрт чуулган цаг наргүй шахуу хуралдаж зарим асуудлыг хэлэлцэх юм байна.

Ямар сайндаа намар нь ороогүй хуулиад наадмаар яагаад шуурна вэ гэх мэтээр хошигнож байна. Нээрээ л яагаад намрын чуулганаар оруулаагүй хуулийн төслүүдээ одоо батлах гээд улайрч зүтгэж байгааг ойлгохгүй юм.

Ялангуяа Захиргааны ерөнхий тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг АН-ын гишүүд эсэргүүцэж, өчигдөр тав хоногийн завсарлага авсан байгаа билээ. Тиймээс энэ өнөөдөр маргааш хоёр өдөр энэ хууль хэлэлцэгдэхгүй гэсэн үг юм.
Энэ хуулийн төслийг эсэргүүцэх гол шалтгаан нь Засгийн газраас гаргаж байгаа аливаа хууль бус шийдвэрүүдийг Захиргааны хэргээр хэлэлцүүлэхгүй байх, хуулийн гадуур асуудлаа авч үлдэх гээд байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, гишүүд нь хуулинд захирагдахгүй боллоо хэмээн хуульчид болон АН-ын гишүүд эсэргүүцээд байгаа юм.

Энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийдлээр бүхлээр нь өөрчлөх гээд байгаа асуудлыг салбарын сайд нь оруулж ирсэн гэх асуудлаар ихээхэн шүүмжлүүлээд байгаа билээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.