“Цаатан фестиваль” Хөвсгөл нуурын баруун эрэгт болно
Жил бүр зохион байгуулагддаг "Цаатан фестиваль" наадам долдугаар сарын 7,8-ны өдрүүдэд Хөвсгөл нуурын баруун эрэгт байрлах Далай тур жуулчны баазад болно. 14 дэх жилдээ зохиогдож буй уг наадам нь Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болсон цаан сүргийг таниулах, цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлах зорилготой юм. 

Уг фестивалийн үеэр цааны уралдаан, бөөгийн ёс заншил, галын наадам, цаатан иргэдийн отогтой танилцах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болно. Мөн наадмыг зорин ирсэн аялагч, жуулчдын дунд олон төрлийн тэмцээн наадам болох ажээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.