Захиргааны ерөнхий хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар тав хоногийн завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар оруулж ирлээ. Байнгын хорооны хурал дээр гишүүд энэ хуульд нухацтай хандах байх гэж бодож байлаа. Харамсалтай нь, тэгсэнгүй. Энэ хуульд илүү ач холбогдол өгч, зүйл болон заалтаар нь авч үзэх хэрэгтэй байна. Тиймээс АН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд "Д.Эрдэнэбат гишүүн ээ, та тав хоногийн завсарлага авна гэх юм. Хууль зүйн байнгын хорооны хурал дээр тохиролцоогүй юм уу, заавал тав хоногоор авах юм уу. Ганц, хоёр хоногоор авч ярилцах боломж байхгүй юу” гэхэд  Д.Эрдэнэбат “Энэ асуудлыг зайлшгүй эргэж харах ёстой гэж үзэж байна. Тиймээс тав хоногийн завсарлагаа авна” гэв. УИХ-ын Дэгийн тухай хуулийг үндэслэн УИХ-ын дарга М.Энхболд АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө. 

Ингэхээр энэ асуудлыг чуулган завсарлахаас өмнө амжиж хэлэлцэх боломжгүй болж байна. Яагаад гэвэл энэ баасан гарагт хаврын чуулган хаалтаа хийх юм.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.