Э.Эрдэнэсүрэн, С.Энхбаатар нарыг үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томиллоо.

Тодруулбал, Эрдэнэбатын Эрдэнэсүрэнг Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Э.Эрдэнэсүрэн өмнө нь УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ахлах зөвлөх, хэлтэс, газрын даргаар ажиллаж байжээ.

Мөн Самдангийн Энхбаатарыг Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. С.Энхбаатар Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн төв, Бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагад мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд даргаар ажиллаж байжээ. 


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хэхэ 2018-06-27 06:59:43
    Энхбаатар гэж Тев аймгийн шуналтай бацаан самрах нь дээ. улсын буртгэлийн дэд байхдаа жижиг гэж голохгуй чичрээд дайрдаг байсан лалар даа
  • зочин 2018-06-27 06:35:40
    оюуны емч улсын буртгэлтэй цуг байж болно шуудээ иргэний болон ул хедлех херенгийн буртгэлийг бодвол буртгэхгуй ч байсан яадаг юм нохой долоо