Эмэгтэй бөхчүүд урд хөршөөс дөрвөн медаль хүртэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн зургадугаар сарын 25-26-нд БНХАУ-ын Хөлөнбуйрын Хайлаар хотод боллоо.

Монгол, БНХАУ, БНАСАУ, ОХУ гэсэн дөрвөн орны тамирчид өрсөлдсөн тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болж, манай бөхчүүд хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Тэгвэл хоёр дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болж, 68 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин Мөнхбатын Хишигмаа алтан медаль хүртэв.

Түүнчлэн 57 кг-д “Женко” клубийн тамирчин Бат-Очирын Болортуяа, 62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Хүрэлхүүгийн Болортуяа нар мөнгө, 72 кг-д “Цастын барс” клубийн тамирчин Эрдэнэтуяагийн Саранхөхөө хүрэл медалийн эзэн болжээ.

Урд хөршид манай улсаас 30 гаруй тамирчин хүч үзсэн бөгөөд олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, улсын шүүгч Л.Жаргалсайхан, М.Баярсайхан нар ажиллав.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-27 04:16:16
    еерсдее сонгочихеед юу гэж хуцаад байгаа юм социалист орнуудын бехчууд барилдсан бна сайн барилдсан бна баяр хургэе
  • Бөх бол төр 2018-06-27 03:59:45
    Бөхчүүд, дуучид, уяачид өөрсдөө төрийн толгойд гарчаад, эсвэл гарсан нөхдүүдийг загнаад асуудлаа шийдүүлдэг болсон. Бөх бол төр. Төрийг бөхчүүд бузарлаж бна