80 сая жилийн настай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж авсан байжээ
80 сая жилийн насжилттай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж аван хадгалж байсан иргэнийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Олдворыг Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үлэг гүрвэлийн араг яс хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг тус дүүргийн цагдаа нар илрүүлсэн байна. Улмаар тээвэрлэж явсан үлэг гүрвэлийн араг ясыг шинжлүүлэхээр Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна.

Харин үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар тээвэрлэж явсан этгээдүүдийг саатуулаад байгаа гэнэ. Тэд уг араг ясыг хилээр гаргаж худалдаалахыг завдсан байж болзошгүй бөгөөд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байгаа ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-06-27 04:34:57
    Банкинд байгаа мөнгө улсын хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө үгүй болж байхад энэ араг яс юу вэ хэний өмч гэж
  • иргэн 2018-06-27 02:39:17
    тодруулбал улмаар харин естой болхи бичих юм аа мэдээ бичиж чадахгуй амьсгаа л сэтгуулч хийх юм