Хүнсний ногоо тансаг хэрэглээнд орлоо
Сүүлийн үед худалдаачдын дунд ч худалдан авагчдын дунд ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа хүнсний ногооны үнэ огцом өссөн талаарх асуудал гол сэдэв болж яригдаж байна.

Хүн бүр “Хөөх ногооны үнэ яагаад өсчихсөн юм бэ. Ийм байсан билүү, юу билээ” гэж гайхаж өөр зуураасаа асууцгаана.

Нээрээ л бүх худалдааны төвүүд болон томоохон сүлжээ дэлгүүрүүдэд хүнсний ногооны үнэ тэнгэрч хаджээ. Гэнэт яагаад ингээд үнэ нэмэгдсэн асуудлаар ногоочдоос асуухаар “Монгол ногоо, шинэ ургац, үнэтэй байлгүй яадаг юм бэ. Өдийд үнэ нэмэгддэгийг мэднэ биз дээ” гэх.

Тухайлбал, төмс 1кг 2200-3000 төгрөг, лууван шинэ ургац нь 1кг 2500-3500, монгол байцаа 3500, шар манжин бүр 7500 төгрөгт хүрсэн харагдана билээ. Сонгино хоёр ялгаатай, нэг нь хятад нөгөө нь монгол 2000-3000 төгрөг. Сармис нэг боодол нь 1000 төгрөг, ширхэг нь 300 төгрөг байдаг байсан бол 3000, ширхэг нь 500 төгрөг болсон байв.  Гэтэл мах 1 кг нь 6500-7000 төгрөг байгаа юм. Махаа идэхүү, манжингаа сонгох уу л гэдэг болчихоод байна.

Даршилсан ногоо, халиар, ногоон сонгины үнэ ч нэмэгдсэн байв. Ингээд өдөр тутамд өргөн хэрэглэгддэг хүнсний ногоо тансаг хэрэглээнд орлоо. Өчигдөр өглөө 08.00 цагийн үед Барс-1 худалдааны захын зүүн талд Хүнс ногооны бөөний цэг гэсэн жижигхэн дэлгүүрт “алалцаан” болж байгаатай тааралдав.

Тэнд арай хямдхан бөөнддөг юм байна. Ногоочид бөөн бөөнөөрөө ирчихсэн, тэрэг тавьсан “Энэ минийхээ, миний нэрийг бичээрэй. Май мөнгөө хурдан авалдаа, би ногоогоо зөөх гэсэн юм. Алив холдоочээ. 3 уут ногоон сонгино 5000 төгрөгт өгчихөөч, болж байгаа биз дээ” гэх мэтээр хашгиралдан орилолдож, бужигналдаж байв. Тэд тэндээсээ таван төгрөгийн татуу аваад өөрсдөө үнээ нэмж зардаг гэнэ.

Уг нь Барс худалдааны захууд бөөний үнээрээ хямдхан зардаг байх гэж бодоод яваад ортол зарж байгаа бүх ногоон дээрээ шинээр үнэ нэмээд наасан байв.

Ногоочид өөрсдөө дур мэдэн үнээ арай л аймар нэмээд байх шиг санагдсан шүү. Үнэхээр хятад биш, монгол ногоо зардаг бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр ингээд үнээ нэг нугалж нэмээд байхаар ямар хэрэг байх вэ дээ. Хятадыг нь бодоод хямдханыг нь худалдаж авах гэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй, төр засаг ЖДҮ-ээ бодсонгүй гэж уйлна, нөгөө хэсэг нь сүрдүүлнэ. Ийм л ногооны ченжүүд байна.

Ийнхүү өдөр тутамд хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр хэтэвч нимгэрнэ л гэсэн үг юм. Мах, гурил, будаагаа идэж байвал барах минь. Одоо шатахууны үнэ нэмэгдлээ, дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Баяр наадам дөхөхөөр худалдаачид хуйвалдаж, үнээ нэмдэг муухай жижиг байгааг ч нуухгүй юм даа.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-06-27 15:53:43
    Nogoo ih ideh baliar sj de manjin arai dendnee
  • zochin 2018-06-27 14:07:29
    hyatad nogoog tatvargui bolgo, gargalgaa erdoo ene. margaashnaas une navs buuna.
  • БИТГИЙ АВ 2018-06-27 07:57:20
    Эд нар чинь ДАНДАА ХЯТАДААС нууцаар оруулж ирсэн НОГОО БИТГИЙ ав Чанараас нь ИЛТ бгаа биз дээ МАш заваан шимгүй амархан мууддаг ХУЖААГИЙН БААСААР БОРДСОН
  • галаа 2018-06-27 06:29:34
    Ногоо идэхгүй 7 хоног тэсве гэдэг чинь зөв санал байна , дэмжиж байна
  • Irgen 2018-06-27 05:47:38
    Bugdeeree 7 honog hunsnii nogoo avahgui baihad l unee buulgana shdee
  • иргэн 2018-06-27 05:28:03
    76 гаа бандааштай нь байлгаж чадахгүй байгаа төр ард түмний тусын тулд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг зохицууллаа юу яг харагдаа ч
  • Зөв 2018-06-27 04:16:47
    Бага идэцгээе. Таргалалт багасна.
  • Зочин  2018-06-27 04:13:26
    Нөгөө хэрэглэгдийн шудраг өрсөлдөөний гаяар юу гаа хийж байнаа ийм юмандээр шалгалтаа хийх ёстой .Дан хятад ногоо юм байна лээ ,
  • хүнсний ногоо 2018-06-27 03:43:18
    зарж байгаа хүмүүсийн буруу биш зах зээл үнийг тогтооно. Харин зохиомол хомсдол бий болгохгүй байх нь зүйтэй. Төрөөс зөв зохицуулалт хэрэгтэй
  • Zochin 2018-06-27 03:40:40
    Nogoo idehgui hudaldan avahaa bolitsgoo tegvel une buurna esvel ideh nogoogoo uursduu taritsgaa bidend bolomj bgaa ugui bol tegeed chatsga tsarailaad ulsuud bhg...
  • Boldoo 2018-06-27 03:09:44
    Negnee shulsan mongolchuud aimshig!!!!???..''::!!!????....,,,
  • haha 2018-06-27 02:52:31
    nogoo unetei baina lee. hadgalsan ortogoo nemj bolno gehdee arail unetei ban lee.
  • Хас 2018-06-27 02:45:36
    Уг нь төрөөс ногоочдоо дэмжиж урд зүгийн ногоог хаасан.Гэтэл нөгөө малнууд нь гар бариад бугуй барьдаг монгол зангаар нэгнээ шулах гэж улайрч бнадаа.
  • Бат 2018-06-27 02:38:00
    Бид арчаагүйдээ сэтгэлгээний ядууралтайдаа л энгэж сугаа болохоос хүнсний ногоо чинь хүн бүр ургуулж чадах зүйл шүү би жилд төмсөнд мөнгө зарддаггүй
  • Х.Баттулгын зорилго нь ард түмнээ ядууру 2018-06-27 02:30:12
    Энэ хүн бүх том хүнсний үйлвэрүүдийг авчихаад ард түмнээсээ 40 төгрөг харамлаж байсан хүн одоо ч ард түмнээ хүнсээр нь боймолж улам ядууруулж, өвчинд бариулж үх...
    • ДЭНДҮҮ ЭЗЭНГҮЙ ТӨР БНА ДАА 2018-06-27 07:59:49
      Яг ҮНЭН БАС тэгэээд ногоо зардаг хүмүүс нь ХЯТАДААС НОГОО ОРУУЛЖ ИРЖ Л АРВИЖУУЛДАГ ШДЭЭ ГЭЭД ТООХ Ч ҮГҮЙ ЯРЬЖ БХ ЮМ