ДАШТ 2018: Хасагдах шатанд өрсөлдөх багууд тодорсоор ...

ДАШТ-ий хэсгийн сүүлийн гурав дахь тоглолтууд явагдаж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорсоор байна.

Тухайлбал, өнгөрсөн шөнө “C”, “D” хэсгийн тоглолтууд явагдаж дууслаа.

“C” хэсгийг Францийн шигшээ баг хоёр хожил, нэг тэнцээтэйгээр 7 оноотой тэргүүлсэн бол Данийн баг хоёроор шалгарлаа.




“D” хэсгийг Хорватын баг гурван хожилтойгоор итгэл төгс тэргүүлж, Аргентин хоёроор гарав.

Аргентины багийн хувьд тун ширүүн өрсөлдөөн дундаас хоёроор гарч ирсэн юм. Тэд өнгөрсөн шөнө Нигерийн багтай тоглож, 2:1-ээр ялснаар хэсгээсээ шалгарах болзлыг хангасан. Мөн энэ хэсгийн Хорват Исландын тоглолтод Хорватын баг ялснаар Аргентинд тэмцээнийг үргэлжлүүлэх боломж олгов.



 

Хасагдах шатанд Францийн баг Аргентинтай, Даничууд Хорватын шигшээ багтай тоглоно. Эдгээр тоглолтууд долдугаар сарын 01-ний шөнө явагдана.

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.