Сэрэмжлүүлэг: Хүүхэд усанд эндсэн хэргүүд өдөр бүр гарч байна
Урин дулаан цаг ирэхээр ирэхээр усанд осолдож амиа алдах, ялангуяа хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхдээ усанд живүүлэх зэрэг харамсалтай хэргүүд их гардаг билээ.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд бага насны дөрвөн хүүхэд усанд живж амиа алдсан бол өчигдөр ч бас ийм хэрэг орон нутагт гарчээ.

Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын албаны газраас мэдээлж буйгаар “Бага насны 1-4 насны хүүхэд усанд эндсэн хэргүүд бараг өдөр алгасахгүй гарч байна. Тиймээс эцэг эхчүүд, асран хамгаалагч нараа хаана хаанаа хариуцлагатай байж, хүүхдүүддээ хараа хяналт сайн тавихыг анхааруулж байна. Мөн анхаарал болгоомжтой аялж зугаалахыг сануулъя” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-06-28 02:14:18
    голын эргийн дагуу тор татаа. ОБ-н албаны хэдэн хүүхдийг халуун наранд уяж байхаар тор татсан нь дээр