С.Батболд: Тоглоомын талбайд хүүхэд эндэнэ гэдэг байж боломгүй зүйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө.

Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх талаар тусгажээ. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан, тайлан дүгнэлтийг 2018 оны долдугаар сарын 01-ны өдрийн дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт даалгажээ.

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрүүл мэнд, боловсролын болон бусад холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авах, ажлын байрны дэг журмын сахиулах, үүрэг хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-27 07:58:28
    Хотын даргаар арай дээр амьдрал мэдэх хүн тавиасай
  • m 2018-06-27 01:36:27
    Улаанбаатар хот тэр чигээрээ аюултай, хүний амь нас эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй, ямарч стандартгүй
  • mas hynd niigem? 2018-06-26 14:49:33
    Odoo yah be?dee....dampyyrsan toriin baij baigaa charai ene dee!!!!hotiin darga aa!!!hariuzdag bolobsroliinhoo hotiin nehediig ajild ni oryylaj ylsaas bainga an...
  • УТАСАА АЮУЛГҮЙ БОЛГО 2018-06-26 12:53:32
    ЦАХИЛГААНЫ ИЛ СУЛ УТАС, ДЭЭР, ДООР ХАЖУУГААС УНАЖ МАГАДГҮЙ ТОГЛООМ, БАРИЛГЫН ТЕХНИК, ТӨХӨӨРӨМЖ ГЭХ МЭТ ЭД ЗҮЙЛИЙГ АЮУЛГҮЙ БАЙХ ШААРДЛАГЫГ ТУХАЙ БҮР ОРШИН СУУГЧ...
  • Өвгөн 2018-06-26 10:32:11
    Тэд ч хийхгүй л байх, мэдэж л байсан, сургуулийн захирлыг томилох л өгөөжтэй биз,Баянгол дүүрэгт бүр сайн мэднэ, 51-р сург-г хардаа, арын орчингүй сургууль гм
  • sss 2018-06-26 10:09:40
    az jargal...