Ихрүүд Гиннесийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авчээ

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авчээ.

БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд Олон улсын хэмжээний их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон юм.

Тодруулбал, Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоог алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилтыг тогтоосон билээ.

Монголын оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа, “Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад 4 минутад 80 ханз тогтоож, хэл сурахыг утгаар нь үзүүлж байна” хэмээн шавиараа бахархжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2018-06-27 03:40:40
    Bayar hurgie. Mash mundag baina. Toroos shagnal ogoh baih aa? Bi Mongol tumnii saruul uhannad itgedeg.
  • сэтгэгдэл 2018-06-26 13:44:16
    энэ мундаг охидийг улсаас яаж дэмжиж бна вэ? юу ч бхгуй юу? арай ч дээ? хэдэн хэруулийн бай болсон, будуун нохдууд зодолдохоор боон шагнал машин байр болоод бда...
  • Бат 2018-06-26 08:15:35
    Монголчууд бид 4 улиаралтай толгой нүцгэн гэрээс гардаггүй ард түмэн байлаа одоо толгой нүцгэн хүүхдүүдийг хараад айх боллоо Малгайтай яваарай