Нийслэлийн ногоон бүсэд 20 зуслан үйл ажиллагаа явуулж байна

Энэ зуны хугацаанд буюу зургадугаар сарын 10-аас наймдугаар сарын 20-ны хооронд Нийслэлийн ногоон бүс, Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг ажиллаж зуслангуудад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагууд стандарт, дүрэм журмын дагуу ажиллагаа явуулж шаардлага хангасан дараах зуслангууд үйл ажиллагааг эхлүүлж эрхийн бичгээ борлуулж байна.

Зуслангуудын эрхийн бичгийг Нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр буюу Нийслэлийн иргэний танхимаас авах боломжтой гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Зуслангийн эрүүл мэндийн хуудсыг http://child.gov.mn/?p=32848 татаж аваарай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.