Монголын хөлбөмбөгчид “Пушкаш академи”-д суралцана

Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш академи”-ийг зорих гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтад Б.Ган-Эрдэнэ /Эрчим/ Ж.Эрдэнэзолбоо /ДМЮ/ нар тэнцжээ.

Пушкаш академид суралцах хүүхдүүдийн сонгон шалгаруулалт 2002 онд төрсөн залуу хөлбөмбөгчдийн дунд, нээлттэй болоход өсвөрийн шигшээ багт тоглож явсан Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо нар тэнцсэн байна. Сонгон шалгаруулалтыг МХБХ-ны дасгалжуулагчдын зөвлөлөөс С.Эрдэнэ-Очир, Ц.Ганболд нар болон Техникийн захирал Ш.Жаргалсайхан удирдан явуулжээ.

Европ тивийн алдартай хөлбөмбөгийн академид суралцах болсон Монгол хөвгүүд ирэх наймдугаар сард Унгар улсыг зорино. Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо нар пушкаш академийг зорьж буй Монголын 7, 8 дахь хөлбөмбөгчид юм.

Өмнөх хоёр жилд Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Б.Амгаланбат, Д.Тэмүлэн, А.Дөлгөөн, П.Ууганбат гэсэн залуу хөлбөмбөгчид тус академийг зорьсон билээ. Элсэлт бүрийн хөлбөмбөгчид нас насны багтай муугүй амжилттай оролцдог ба Г.Ганбаяр “Сүзүки кап” хэмээх олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан нь хамгийн том амжилт юм.


Г.Зул
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.