Бүх шатны эмнэлгүүд улс орон даяар ажил хаялт хийнэ
Эрүүл мэндийн салбарын сувилагч, ажилтнууд төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан, ажил хаялтын өмнөх суулт хийсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй. Түүнээс гадна энэ хугацаанд Эрүүл мэндийн яамтай “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээр” байгуулсан боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүртгэхээс татгалзсан хариу ирүүлсэн нь тэмцлийг хурцатгахад хүргэжээ.

Тиймээс эрүүл мэндийн салбарынхан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргаанд зуучлагчаар томилогдсон Ч.Балжиннямын “Зуучлагчаар ажилласан тухай тэмдэглэл”-ээс үзвэл хөдөлмөрийн маргааны нэг тал болох Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсан нь хөдөлмөрийн маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүсчээ.
 
Иймд “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан” эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд тэмцэл хөдөлгөөнийг үр дүнд хүргэхийн тулд салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын дэргэд байгуулагдсан Ажил хаялт зохион байгуулах Түр хороодоос 06 дугаар сарын 25-ны 17:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 20 эмнэлэг, орон нутгийн 11 аймгийн бүх ажилчдын хурлаа хийж, хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэж, ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна.

Ажил хаялтыг зохион байгуулахдаа хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсэж болох эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ, яаралтай мэс засал, гэмтэл, төрөх зэрэг зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг хэвийн явуулж, “ажил хаялтад оролцож байна" гэсэн тэмдэг зүүж тусламж үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс ирэх долоо хоногоос бүх шатны эмнэлгийн амбулатори, хэвтэн эмчлүүлэх болон өрх, сумын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжгүй болох аж.

Үлдсэн эрүүл мэндийн байгууллагууд өнөөдөр хурлаа хийж дуусах ажээ.

Өглөөний сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-27 01:06:10
    ЭМДаатгалын мөнгөснөө 10 тэрбум, ЭМ-ийг дэмжих сангийн мөнгөнөөс 2 тэрбумыг идээд, сэтгүүлчдээ шагнаад, гишүүдийг гадаадад зугаалуулж байгаа Сарангэрэлээсээ сал...
    66.181.179.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2018-06-26 07:15:42
    Сүүлийн 5 жил улсын эмнэлэгт үзүүлсэнгүй, айж байна. Их зантай, хүнд сурталтай, авилгал нэхнэ гол нь эмчлэх дургүй. Тэр том эмч нар нь хувийн эмнэлэгт л үзнэ
    202.179.24.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-26 05:57:21
    ӨӨрсдөө идэж уух болохоороо мөнгө тэй цалин нэмэх болохоор байхгүй арай дэндэнээ. Ажил хаялтыг дэмжиж байна.Одоо ч жагсмаар байна.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • ?! 2018-06-26 04:49:34
    "Ажил хаялт хийнэ" гэж биш, "Ажил хаяна" гэж бичих нь зүйтэй!!
    66.181.160.65
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-26 04:14:38
    Цалинг нэмэх хэрэгтэй дээ
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-06-26 03:49:38
    Em avah gej emiin sangiin haalgand hureed amia alddag.Emnelegt hevteh gej ochood emend ni hordoj amisgal huraadag.
    112.72.11.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-06-26 03:10:29
    Цалин бас тэтгэвэр нэмэх хэрэгтэй төрд боломж байгаа
    202.9.42.7
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-06-26 03:06:23
    hunii eruul mendeer denchin tavij bolohgui baimaar.
    103.26.193.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Emch 2018-06-26 02:47:51
    Erul mendiin yam tsalin nemeh botitoi ei undesleltarga ololdooi Hudlaa uur yamruu chihchiheed Sarangerel ner tsever uldeh geed zalidaad bna shdee
    66.181.178.233
    Мэдэгдсэн Хариулах