ДАШТ 2018: Шөвгийн 16-гийн эхний учраанууд тодорхой боллоо
Өнгөрсөн шөнө ДАШТ-ий А, В хэсгийн тоглолтууд явагдаж дууслаа. 

А хэсгийг гурван хожилтой буюу 100 хувийн амжилтаар Уругвайн шигшээ баг тэргүүлсэн бол хэсгийн хоёроор зохион байгуулагч ОХУ-ын шигшээ баг шалгарлаа.



Харин В хэсгийг Испани нэг хожил, хоёр тэнцээтэйгээр буюу таван оноотой тэргүүлсэн. Энэ хэсгийн хоёроор түрүүлэх магадлалтай багуудын нэгээр нэрлэгдэж буй Португалын баг мөн таван оноотой шалгарав.



Ингэснээр  шөвгийн 16-гийн эхний учраанууд тодорхой боллоо. Шөвгийн 16-д Уругвайн шигшээ баг Португалтай, Испаничууд ОХУ-ын багтай тоглоно.

Эдгээр тоглолтууд долдугаар сарын 01-ний өдөр явагдана.

Б.Од


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.