13 настай охины аминд хүрсэн хоёр этгээдийг шүүнэ
Өнгөрсөн оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудлын нэгэн өрөөнд 13 настай А гэх охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан.

Энэхүү хэргийг хоёр залуу үйлдсэн бөгөөд тэд охиныг буудалд хууран мэхэлж дагуулж ороод архиар шахаж, улмаар хүчирхийлээд зогсохгүй онц хэрцгий аргаар амь насыг нь хохироосон байдаг.

Харин энэ аймшигт хэргийг үйлдсэн хоёр этгээд өдгөө хоригдож байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байсан бөгөөд хурлын тов гарчээ.

Энэ талаар талийгаачийн аав Т.Лхагвасүрэн “2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө энэ хоёр алуурчин миний охины амийг авч одоод 10 гаруй сарын хугацаа болжээ. Энэ хугацаанд сэтгэлийн дэм туслалцаа, хандив үзүүлсэн бүх хүмүүстээ баярлаж байгаагаа бас дахин илэрхийлье.

2018 оны зургадугаар сарын 29-ний өглөө 09.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хоёр алуурчны шүүх хурал болох гэж байгаа тул хэвлэл мэдээллийнхэн, найз нөхөд, миний Монголын сайхан сэтгэлт аав, ээжүүд ирж надад сэтгэлийн дэм хань болж туслалцаа үзүүлэхийг хүсэмжлэн гуйж байна” гэжээ.


О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-07-01 13:51:13
    Батбаяр өмгөөлөгч мундаг байна. Ноён уулын хуралд ялсан. Сая бас хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. хэн гэдэгээ харуулж байна. Баяр хүргэе
  • dsn 2018-06-26 08:18:13
    iim il todorhoi yumiig hamgaalj shuugeed bh ymar heregtei yum be? ter shorongiin hool ch bas ulsiin yum shuu, iim yumnuud ulsaar tejeelgeh erh baihgui!
  • ард 2018-06-26 07:20:29
    Халзан бол шийдчихсэн амьсгаа байна, бусдын амьд явах эрхийг үгүй хийсэн бол өөрсдийнхийг ч гэсэн үгүй хийх хэрэгтэй дээ.
  • зочин 2018-06-26 06:02:11
    Шууд бууд,
  • Mongol er 2018-06-26 03:54:15
    Za naaduul chin hun bish aluurchid bainadaa.
  • зочин 2018-06-26 02:17:25
    дамба очирын хамт шар хаданд аваачаад буудчихвал зохино
  • хилэнт 2018-06-26 01:47:03
    шууд бууд юугын шүүдэг юм бэ