Сайд асан Д.Оюунхоролыг шалгаагүй гэв
Хэдхэн хоногийн өмнө “Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Хонхэрэйд Б.Энхбат БОАЖ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг гурван үндэслэлээр АТГ-т шалгуулахаар болсон талаараа мэдээлэл хийсэн билээ.

Тодруулбал, түүнийг  2015 онд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын алба хашиж байхдаа Монгол Улсад устах эрсдэлтэй болсон 100 хүрэхгүй тонны нөөцтэй эмийн нэн ховор ургамлын нэг болох дэрвэгэр жиргэрүү эмийн ургамлыг экспортод гаргах зөвшөөрлийг олгосон байна. Д.Оюунхоролыг огцорсны дараа сайд болсон Н.Батцэрэг энэ зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Гэвч 2016 онд Д.Оюунхорол дахиад Байгаль орчин аялал жуулчлалын сайд болонгуутаа зөвшөөрлөө сэргээсэн байдаг. Энэ ургамлыг ховор эмийн ургамлын жагсаалтад оруулснаар, түүж гадагшаа экспортлохыг хориглосон байдаг.

Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сайд байх хугацаандаа Туул голын сав газарт 20 гаруй зөвшөөрөл олгосон байна. Тийм учраас хууль хяналтын байгууллага заавал шалгах ёстой. Түүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх гэсэн зорилго байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллийг Монгол Улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн худлыг тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, АТГ-т хүсэлтээ хүргүүлсэн гэсэн юм.

Тэгвэл өчигдрийн хэвлэлийн хурал дээр Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Д.Оюунхорол гишүүнтэй холбоотой авлигын хэрэг манайд ирээгүй. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сайхнаа 2018-08-23 06:31:54
    Оюунхорол бичил уурхайчидийг дэмжихгүй бодлого явуулж байна анх амлалт гэж тамгатай цаасанд юу бичсэн батламж гэх нэртэй зүйл үзүүлж явлаа та нар өнгөрсөнөө сан...
    202.126.89.59
    Мэдэгдсэн Хариулах
  • ХҮМҮҮН 2018-06-26 12:55:24
    АВГАЙ авилгалаар БОЙЖов,муУхай АВГАЙ
    202.9.42.3
    Мэдэгдсэн Хариулах
  • ХҮМҮҮН 2018-06-26 12:47:21
    Авгайг сайд байхад Солонготийн даваанд Баян айрагийн 40 T uurkhain tsianit natr /alt ugaadag khor teeverlej yvsan mashin unaj asagsan.ABGAi HAM darsan.
    202.9.42.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-06-26 06:03:49
    шалгаач үнэн бол
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • мм 2018-06-26 05:02:25
    энэ авгайг сайн шалгах хэрэгтэй
    202.179.27.72
    Мэдэгдсэн Хариулах