Дахиад нэг хүүхэд тоглож яваад харамсалтайгаар амиа алдлаа
Хэлэх ч үг алга. Бачуурч бачимдаж, харааж зүхмээр, хашгирмаар, уйлмаар санагдаж байна. Яагаад, яагаад томчууд бидний тоомжиргүй хариуцлагагүй байдлаас болж тоглож явсан хүүхдүүд эндэх ёстой гэж. Яагаад шат шатандаа хариуцлагагүй байдаг юм бэ. Ёстой хүүхдэд ээлгүй Монгол юмаа. Хараал идсэн, хариуцлагагүй нийгэм гэдгийг харж байна, үзэж байна.
 
Өчигдөр орой гэхэд бас л гадаа тоглож явсан хүү тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
 
Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороололд 20.30 цагийн үед 10 настай хүүхэд гадаа тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарав.

Хүүхэд Эмийн сангийн төмөр хашлаганд хүрч тогонд цохиулан амиа алдсан бөгөөд хашлаганд ил цахилгааны утас хаалганд нь тохогдсон байсан гэх мэдээлэл байгаа юм.  Гэвч зарим нэгэн эх сурвалж талийгаач хүүг эм авах гэж эмийн сан руу орохдоо төмөр хаалганы бариулаас барьж тогонд цохиулсан гэх.

Үнэхээр харамсалтай. Энэ нийгэмд чинь айх аюулгүй айдас хүйдэсгүй амьдрах ч аргагүй болсон юмуу даа.
 
Дээрх золгүй хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад, “Цагдаагийн байгууллага болон онцгой байдлын албаныхан хэргийн газарт үзлэг хийж байна. Маргааш өглөө тодорхой мэдээлэл өгнө” гэсэн мэдээллийг өгсөн юм.
 
Тэр Эмийн сангийн ажилтнууд ил задгай цахилгааны утсаа яагаад цаг алдалгүй янзалчихаж болоогүй юм бэ. Томчууд бидний буруутай үйлдлээс болж хүүхдүүд золгүй байдлаар амиа алдаж, хохирсоор байх гэж үү.
 
Хэдхэн хоногийн өмнө тогтоол усанд осолдож амиа алдсан хүү, мөн сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүү хаалганд цохиулж амиа алдсан хэргүүдийн дуулиан намжаагүй байтал дахин ийнхүү 10 настай хүү бас тогонд цохиулж амиа алдлаа.
 
Хэрвээ хөлбөмбөгийн хаалганы төмрийг бэхэлсэн байсан бол 11 настай хүү амьд байх байсан. Ил гаргасан цахилгааны утсаа далд хийсэн байсан бол 10 настай хүү амьд байж, гэр бүлийнхнээ гэрэл гэгээ, баяр баясал нь байх байлаа. Дэндүү харамсалтай, золгүй хэргүүд гарч байна. Яачихсан нийгэм гэхээрээ ийм харгис хатуу байдаг юм бэ. Үр хүүхдээ хаана тоглуулах юм бэ, тоглоом нь хүртэл аюултай болчихсон энэ үед аюулгүй, айдасгүй нийгмийг хүсээд ч нэмэргүй бололтой. Үнэндээ айж байна. Хаа хаанаа хариуцлагатай ажиллаж сурах хүртэл хэдэн хүүхдийн амь хэрэгтэй юм бэ.
 
Хэн нэгний хариуцлага, хэнэггүй байдлаас болж өдий хүрсэн хүүхдээ золгүй байдлаар алдахаар аав ээжид ямар байх олигтой байх билээ дээ. Үнэхээр гол харлаж, зүрх шимширч байна.
 
Тиймээс Эмийн сангийн тэр хавьд хариуцлага хүлээх бүх хүнд хатуу шийтгэл оногдуулахыг шаардъя. Хатуу хариуцлага заавал тооцуулъя. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ Монголын төрөөс шаардаж байна. Хүний амь насаар дэнчин тавьсан нийслэл.

Өнөөдрөөс эхлэн бүх байгууллага аж ахуйн нэгжүүд хөдөлмөр хамгааллын чиглэлээр үзлэг шалгалтуудыг байгууллага дотроо явуулж эвдэрсэн тоног төхөөрөмж, эд зүйлсээ засах аян өрнүүлэхийг уриалж байна.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-06-27 09:12:35
    bi naana chini 10 d jil uil ajillagaa yavuulsan.lav yanz buriin yum bolohiig uzeegui.naad emiin sangiinhnii l hariustlagagui salan zadgaigaas bolj bgaa yum.
  • irgen 2018-06-27 03:14:03
    Emiin sangiin uil ajillagaa yvuulah zuvshuurul olgoson EMY nii emiin bodlogo hariutssan mergejiltenguud ch hariutslaga hulee.
  • багш  2018-06-26 09:27:34
    Монголчууд аливаа юмыг тоодоггүй. Аптекийн хүмүүст хариуцлага тооцсон нь дээр. Эсвэл тэр орон сууцныханд. буруутай нь олдох байлгүйдээ. Гол ньтэр аптекийнхан.
  • zochin 2018-06-26 07:20:48
    Emiin sanguudiig huvichilsnaas bolj ezed ni zuvhun mungu bodohoos busdiin eruul mendiig bodohgui baidag bolson.
  • Зочин 2018-06-26 05:12:12
    ЭнэЭМ сайд огцроочээ хэдэн хүний амиар тоглох гээд байнаа балиар энеригтэй хүүхэн огцрооч хэдэн хүүхэд алах гээв
  • Zochin 2018-06-26 04:00:09
    Busdiin auilgui baidliig hangaj amdrah heregtei. mash ih haramsaltai baina
  • Төрөө 2018-06-26 03:49:17
    Эрүүл мэнд, Боловсролын ичих нүүрэндээ илэг наасан сайдууд ухамсартай, зүрх зоригтой юм бол огцрох хэрэгтэй. Эрдэнэт хүүхдүүдээ цаг бусаар алдах нь бүрэн монгол...
  • иргэн 2018-06-26 03:45:17
    өөөө ямар заваан хогнууд вээ, дээд зэргийн хатуу хариуцлага тооцоочэээ, хэдхэн хоногийн өмнө нь ч гэсэн цахилгааны шитэнд тог цохиулж хүн нас бараа биз дээ,...
    • зочин 2018-06-26 03:59:55
      наад эмин сангин нухур тог залагсан байж болхошгуй хардаж бна ха хагуй харицлага алаг болжэ гол буруутниг олни умну цаазаар ав!!!!
  • Багш 2018-06-26 03:29:33
    Байж суух газар алга даа юу ч гэхэв. Ор сураггүй алга болоод байгаа олон хүүхдүүдийг таг нууцлаад байдгийн учрыг хэлэх хүн байна уу яанаа шууд мөнгө болж байна ...
  • Багш 2018-06-26 02:51:28
    Би дээр бичсэндээ зуны амралтын орчинг үнэлж мониторинг хийх хэрэгтэй. БСШУ ны сайд Цогзолмааболон дүүргийн Засаг ноён хоёрыг огцруулаа Бусад дүүрэгт дохио боло...
  • vv 2018-06-26 02:49:21
    ter uul uurhaid hodolmor hamgaalal geed suid boldog um bn lee, eniig n bukh mongol hund surgaj hevshuuleh bolson yum bish uuu TOR ZASGAA , TOR ZASGIIN SUGNUUD E...
  • зочин 2018-06-26 02:37:47
    гэр хороололд цахилгаан утасыг хамаа намаагүй газар дээр татаж хэрэглэх нь бол жирийн үзэгдэл. Монголд ажилдаа хариуцалтай хаддаг хүн цөөн болсон.
  • Бат 2018-06-26 01:51:43
    Энэ хармсалтай хэргүүдэд миний монгол орон ямар нэг хамаагүй өдгөө цагийн амьсгаа биднээс л бус уу
  • deleg 2018-06-26 01:37:02
    Ёооо арай ч дээ яах ёстой юм бээ...Аюулгүй орчноо бий болгоочээ амьсгаануудаа
  • huerl 2018-06-26 01:36:54
    MONGOL YALNA haana baina, heleed uguuch
  • hairan huuhed  2018-06-26 01:36:46
    haraal idsen uls, orkland-aas hurdan zugtmaar baina. uzen yadaj baina.
  • zochin 2018-06-26 01:33:09
    uneheer heleh ug alga aimshigtai. iim orchind yaaj amid yavahii. ur huuhduudee gadagsh yavuulii.
  • Зочин 2018-06-26 01:26:56
    Ийм улсад яаж амьдрах вэ? Гадагшаа хүмүүс явах нь аргагүй шүү дээ.